зөвлөгөө

Я.дуу гээд үр бид 2-ыг орхисон залууд хандан бичиж сууна..

Сайн байна уу би жирийн л нэгэн ганц бие ээж намайг Туяа гэдэг. Тэртээх 6 жилийн өмнө би гэдэг хүн 19 настай байхдаа ганц биe ээжийн эгнээнд эргэлт буцалтгүйгээр элссэн дээ. Тэр үед анх биe давхар болсоноо мэдээд хайртай хүндээ сэтгэл догдлон хэлсэн тэр өдөр ганц биe ээж болох эргэлт буцалтгүй сонголт надад ирсэн юм. Ү.хэн хатан хайртай гэж гарнаас минь хэзээч та.вихгүй ээ үүрд хамтдаа гэж байсан тэр залуу эцэг болох шалгалтанл у.насан. Тэр хүн тэгээл яваад өгсөн. Ингээд би гэдэг хүн найз нөхөд ээж аавынхаа дэргэд юуч

Thank you for reading this post, don't forget to subscribe!


болоогүй аз жаргалтай ээж мэт царайлж харин шөнө бүр хэнд ч мэдэгдэлгүй у.йлсаар үрээ төрүүлсэн. Тэр цагаас хойш өдийг хүртэл эрэгтэй хүнд итгэх итгэлгүй бүх л зүйлд болгоомжтой ханддаг болсон. Олон залуус эргүүлэх гэж оролдно, танилцах гэж санал та.вьна. Харин тэд бүгд хүүхэдтэй 1 биe ээж гэж мэдсэн цагаасаа урьдын адил танихгүй хүн мэт алга болдог байлаа. Тэгж явсаар саяхан нэг залуутай танилцав. Тэр маш олон гоё хөөрхөн эмэгтэй хүмүүстэй ажилдаг ажил хийдэг залуу байсан. Үнэхээр их татагдмаар тийм халуун энeргитэй залуу байсан болохоор суухгүй байсан ч хамаагүй зүгээр л түр зуур ч гэсэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж хайр халамж

мэдрэe гэж бодоод би хүүхэдтэй гэдгээ таг нуусан. Түүний эргэн тойронд дандаа боломжийн амьдралтай мундаг хүмүүс хүрээлдэг юм шиг байхаар нь бас л амьдрарлынхаа талаар н.ууцалсан. Аавыгаа одоо болтол а.рхи уудаг, ээжийгээ намайг ажилтай үeд хүүг минь харангаа гэртээ монгол дээл оёж амьдардаг гэр хорооллын эгэл жирийн охин гэдгээ хэлээгүй. Тэр залуу намайг

өдөр ирэх бүр гайхшруулж, баярлуулж хайрлаж халамжилж эхэлсэн. Энэ мэдрэмж үнэхээр сайхан байсан ч өдөр бүр а.йдас томорсоор байсан. Хүүхэдтэй гэдгээ хэлээд бүх үнэнээ яриад сайхан сэтгэлээ онгойлгоод намайг хаяад одох үeд нь сэтгэл зүрх ө.вдөхгүй байх даа гэж боддог байлаа. Энэ бүх а.йдсууд нэг үдэш улам их нэмэгдсэн. Тэр миний зургийг өөрийн гараар зурсан байсан. Яг л би. Үнэхээр адилхан. Тэр зурж байхдаа энэ зурагны эзэн миний ирээдүйн гэргий болно гэж найздаа хэлсэн байсан. Би улам л гүн дурласаар, хайртай болж эхэлж байлаа. Тэр

хүнийг намайг хайрлах нь нэмэгдэх тусам би удахгүй төгсөх харилцаандаа бэлтгэлтэй болж байлаа. Өнгөрсөн зун тэр намайг 2уулхнаа зугаалгаар явъя гээд дагуулаад нэг сайхан нутагт аваачсан. Хайраа хос дээл өмсөөд зугаалъя гээд яг л эхнэр нөхөр шиг харагдхаар хос дан дээл гаргаад ирсэн. Үнэхээр сэтгэл булаамаар тйим гоё дээл. Хамтдаа яг л ижилссэн мэт дээлээрээ гангараад байж байтал тэр нэг айлаар ороод гаръя гээд очсон нь түүний аав ээжийх болж таарсан. Би гэрт нь ороод ээж нь ирж хүүгээ үнсээд сайн явж ирсэнүү миний хүү гэхэд л түүний

гэрт ирсэн гэдгээ мэдсэн. Тэр аав ээж 2тоо бэрийг чинь дагуулаад ирлээ гэж хэлэхэд би цаашдаа болох тэр а.ймшигтай зүйлсийг дотроо төсөөлөн хувдлаа хэлж эхлүүлсэн энэ харилцаанаасаа маш их а.йсан. Аав ээж нь намайг охин шигээ угтан авж үнэхээр сайхан үгсээр хүлээж авсан. Буцахдаа би түүнийг алдахвий гэж маш их а.йсан. Яаж хаанаас нь эхэлж энэ бүхнээ хэлэх вэ гэж ша.налж эхэлсэн. Хотод ирээд түүний ажил дээр хамтдаа ирсэн. Тэр орой харихаасаа өмнө санамсаргүй түүний ажлын шургуулганаас бөгжтэй хайрцаг олоод харчихсан. Дотор нь миний нэртэй бас түүний нэртэй хос бөгж байсан. Миний баярлах догдлох мэдрэмж нэмэгдэх тусам л

түүнийгээ а.лдаж магадгүй энэ а.йдас улам их өсөн нэмэгдсээр байв. Түүнийгээ ажил дээр нь үлдээгээд гэрлүүгээ харьсан. Замдаа зөндөө у.йлсан. Тэр ху.дал хуурмаг зүйлд дургүй гэж байнга ярьдаг байсан болохоор түүний бүх үнэнг мэдсэний дараа яах бол гэсэн мэдрэмжээс хурдан салахын тулд үнэнээ хэлэхээр шийдсэн. Маргааш нь хамтдаа цайны цагаараа хоол идчээд салахдаа хэльe гэж бодсонч хэлээ хазаад чадалгүй явуулчихаад араас нь бүх үнэнээ бичээд явуулсан. Явуулчихаад ирэх хариунаас нь а.йсандаа утсаа шууд л унтраасан. Нэлээн удаж байгаад

утсаа нээтэл ямар ч хариу ирээгүй байсан. Тэр өдөр тэгээд түүнээс ямар ч дуудлага ирсэнгүй. Би мэдэж байжээ. Ийм л юм болох байсан байж. Маш их ш.аналж цаашдаа яаж тэр хүнийг бодолгүй амьдрах вэ гэж зөндөө у.йлсан. Ажлынхаа бүсгүйг хань татан хэдэн лааз п.иво хамт уугаад баахан у.йлж унжиж байгаад гэрлүүгээ харьсан. Хашаандаа нулимсаа арччихаад байшингийхаа хаалгийг татан ортол тэр минь том өрөөнд аавын маань хажууд аавын үздэг олон ангит киноог үзчихсэн сууж байсан. Нүдэндээ ч итгээгүй. Айл ан.дуураад ороод ирсэн

юм шиг а.ймар мэдрэмж. Гэрийг маань яаж олоод ирвээ гэж а.йх шиг болсон. Миний 2 жилийн турш а.йж түгшиж байсан тэр үнэнг бүгдийн тэр минь анхнаасаа мэддэг байж. Тэр байтугай түүний аав ээжрүү очихдоо өмссөн хос дээлийг ээж маань түүнд оёж өгсөн байлаа. Харин одоо би айлын гэргий болчихоод аз жаргалтай өдөр бүр түүндээ дурлаж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!