зөвлөгөө

Энэ сахалтай залууг зорьж ирээд нүдэн дээр 3-4 өдөр ирж бариулаад хэ.втэрт байсан залуу өөрөө алхаад гараад явах юм даа..

Өөрийнхөө пэйжээр лайв хийж залууст их зөв зүйл сургадаг, биеэ яаж эрүүл чийрэг авч явах талаар зөвлөдөг, нийгмийн болж бү.тэхгүй байгааг элдэв хачиргүйгээр шууд хэлдэг зохиолч, бариач, зурхайч, багш гээд олон гуншинтай Ч.Сүрэнжав гэдэг залуугийн лайвыг үздэг хүмүүс маш олон болжээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Өнгөрсөн мягмар гарагт түүнийг ээлжит лайваа хийж суухад гаднаас бариулахаар цаг авсан гээд нэг залуу хүнээр түшүүлэн орж ирлээ. 43 настай тэр залуу өөрөө явж чадахгүй, хамаг бие нь су.льдсан, сүүлийн нэг жил босож чадахгүй хэ.втэрт байсаар сүүж нь цоорсон харж байгаа хүнд хүртэл ө.вчин зо.влондоо ша.налж байгаа нь мэдрэгдэхээр байсан.

Ч.Сүрэнжав бариач лайваа тасалсангүй нөгөө залууг барьж эхэллээ. Хөөрхий залуу бие нь бүсэлхийнээс хойш мэдээгүй болж Сэтгэшгүй э.мнэлгийн хо.всчин Хүрэлбаатар эмч дээр сар гаруй явж бариулсан ч бие нь дээрдсэнгүй сүүлийн нэг жил гэртээ хэ.втэрт байсан тухайгаа ярьсан.

Удаан хэвтсээр бүр тамираа барж, нэг талаараа сүүжний яс нь ну.рж ша.рхалсан байв. Бүх зүйл лайвыг үзэж байгаа хүмүүсийн нүдэн дээр болсон. Залууг хэвтүүлээд Ч.Сүрэнжав бариач барьж эхэллээ. Залуу ч эхэндээ гар хүрэх төдийд ёолоод өндийж ч чадахгүй байсан.

Бариач тэр залууг нэлээд ширүүхэн загнаад 5-10 минут барив. Барих зуураа чамд ямар ч тамир тэнхээ алга. Залуу хүн байж. Өөрөө жаахан хичээлдээ. Нуруу нугасны чинь мэ.дрэл дарагдаад их удсан байна.

Хамаг бие чинь ү.хжээд чи ингээд л хэвтрийн хүн боллоошд. Ийм болтлоо өөрийгөө зөнд нь хаяхдаа яахав гэж ирээд хатуухан үзсээн. Чи их удаан ө.вдөж ш.аналж, хамаг мөнгөө эм эмчилгээнд үрсэн байна. Би чамаас мөнгө авахгүй. Харин миний хэлснийг яг хийнэ шүү.

Би чамайг дөрөв л барина. Хоёр хоног халуун усанд сууж байгаад ир гээд эхний өдөр гаргаад явууллаа. Өчигдөр бас яг лайв хийж байхад нь нөгөө залуу орж ирсэн. Анх ирж байснаа бодвол царай нь хамаагүй гэгээтэй, бие нь ч хөнгөн болсон харагдсан. Ингээд л нүдэн дээр 3-4 өдөр ирж бариулаад хэвтэрт байсан залуу хөл дээрээ босож өөрөө алхаад гараад явах юм даа.

Бариулна гэдэг бас л сонголт хийх ёстой ажил байна шүү. Барьдаг бариач бүр хүнийг эдгээчихдэг ч юм биш байна. Судсыг нь зөв олж, судлыг нь зөв дарж, хүнийг ө.вчин зо.влонгоос нь салгаж, э.мгүйгээр ингээд э.мчлэхийг хараад энэ ха.туу ши.рүүн бариач, сошиол од залуугаар бахархах сэтгэл төрлөө.

Хүмүүс хаягийг нь утсыг нь их асуугаад байх юм. Ч.Сүрэнжав гээд хайхаар пэйж нь гараад ирнэ. Пэйж дээр нь хаяг, утас бүх мэдээлэл нь байдаг юм байна лээ шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!