Жүжигчин Золзаяа: Олон насны зөрүүтэй ч хайрласан бол нуух хэрэггүй гэж бодож байна

Хувь тавилангийн ээдрээ киногоороо анх олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа Фантастик-ын найруулагч жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч
Thank you for reading this post, don't forget to subscribe!О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шо у цэнг үүнээс са л даггүй хэвээр байсан гэдэг. Энд тэндхийн баа ранд хэт задгай байдлаар хувцаслан очиж, се кси бүжиг хийж байгаа зургууд нь ч хэвлэлд дэлгэгдсэнээс хойш түүнийг Ш оу чин бэр гэх хоч дагаж эхэлсэн нь нууц биш.
Гэвч залуу хосын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Г.Золзаяаг топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг буюу Л.Цэгцбаатар гэгчтэй болзох болсноор жүжигчин Б.Тамираас салсан гэх бор шувуу олны дунд нисч байсан.
Харин тэрээр Тамираас салсныхаа шалтгааныг жүжигчин Мөнхсоёлоос болсон гэдэг бөгөөд бидний амьдралыг үгүй хийсэн болохоор би түүнийг эмэгтэй хүнд тооцдоггүй ч гэж хэлж байсан удаатай.
Улмаар жүжигчин залуу охиноо өөр дээрээ авч, эхнэрээ үдсэн ч тэрбээр энэ бүх мэдээллийг эрс үгүйсгэсэн хэвээр яваа. Энэ тухайгаа ч саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд Би тэгж нөхрөө ху урч, өөр залуутай уулзах ёс суртахуунтай хүн биш. Анх тэр мэдээг сонсчихоод үнэхээр шоконд орсон. Эхэндээ тоохгүй байсан ч сүүлдээ хүн болгон намайг тийм муухай зүйл хийсэн гэж итгээд байх шиг санагдсан гэжээ.
Залуу жүжигчин маань хэд хэдэн сериалд тоглож өөрийнхөө хэр чадварлаг жүжигчин бэ гэдгээ харуулаад амжсан. Мөн өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийж хиймэл хөх хийлгэж түүгээрээ нилээд бахархаж байгаа гэсэн шүү.
Сүүлийн үед тархаад байгаа сенсациар Реппер Rookie-тэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх шум дэгдээд байгаа бөгөөд тэд ч мөн үүнийгээ батлаж хамт байгаа зургаа цахим орчинд тавих болжээ. Олон насны зөрүүтэй тэдний хайр сэтгэлд амжилт хүсье…
Мөн түүнд гэрлэх санал тавьж сүйн бөгж өгснийг өөрийн цахим хаягтай нийтэлсэн байна. Тэд хайрласан бол нуух хэрэггүй гээд хамт байгаа бичлэгээ хийжээ