Өөдөө: 5 настайдаа хойд эцэгтээ цycaa caдapтал зoдуулаад, aмандаа даавyy чиxүүлчиxcэн гаpaа өргөөд шөнөжингөө зогсдог байлаа

Жvжигчин Өөдөө бол Монголын кино урлагт 2000 аад оны эхэн vед нэг хэсэг цахиур хагалж явсан сайхан бvсгvйчvvдийн нэг.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрээр 1978 онд оны 10 сарын 8 нд төрсөн бөгөөд өнөөдөр бол тvvний төрсөн өдөр юм. Жvжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жvжигчин бvсгvй бол Т.Өөдөө.
Дуулна, жvжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай тvvнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бvтээлээ хийцгээх болсон юм.Яг тэдний эрин vе буюу “од” болж байх vед жvжигчин Т.Өөдөөг найман хойт эцгийн гар дамжсан, эх нь архичин гэж хэвлэлээр шуугиж байсан.
Харин Хvмvvс сонины сэтгvvлч энэ асуудлаар Т.Өөдөөгөөс ярилцлага авахад амьдралын хvнд хэцvvг давсан тухайгаа ярьсан гэдэг.
-Уучлаарай нэг л өдөр ээжийг тань хамгийн муу ээжээр тодруулчихлаа. Тэгээд бас чамайг найман эцгийн нvvр vзсэн гэх юм?
-Намайг яаж тэгж гvтгэж чадаж байна аа. Үнэндээ vvнийг ярьсан хvнийг би сайн мэдэж байна л даа. Өнөөдөр энэ тухай би сонсоод гэртээ жаахан уйлж суугаад.
-Тэр бvх яриа худлаа гэсэн vг vv?
-Миний бага насанд vнэндээ инээд хөөр, баяр жаргал гэж байгаагvй. Тэр чигтээ зовлон зvдгvvр, уй гуниг дунд хvvхэд нас минь өнгөрсөн. Би энэ тухай хэнд ч ярьж байгаагvй бөгөөд намайг ийм их зовлон vзсэн гэвэл итгэх ч хvн ховор байх. Зөвхөн миний сэтгэл өвдөөд л ярьж байна. Тэгээд ч би тийм их зовлон vзсэнийхээ хариуд өнөөдөр юугаар ч дутахгvй амьдарч байгаа болов уу.
-Чамайг ийм зvйл ярина гэж бодсонгvй шvv. Тэгээд чиний бага насны зовлон юу байв аа. Тэр найман эцэг гээд байгаа асуудал уу?
-Хэдийгээр би найман эцэг vзээгvй ч нэг л ширvvн хvний гарт бага насаа vдсэн. Ээж, аав хоёр маань намайг бvр бага байхад, ухаан орох цагаас салж, би өөрийн ахын хамт тэр хойт эцэг гээчийн хvvхдvvд болсон. Сургуульд орох хvртэлээ би эмээ дээрээ өссөн юм.
Харин таван настайгаасаа би өөрийн ээж, хойт эцэг дээрээ очсон. Тэр хvн миний ээж, бас намайг хайр найргvй зоддог байсан. Хvvхэд мөртлөө надад бусдын адил тоглох, инээх эрх байгаагvй. Учир нь би тvvний дагавар охин болохоор.
Заримдаа тэр хvн дэндvv аймаар авирлана. Намайг тавхан настай байхад өрөөний буланд хоёр гарыг минь өргvvлээд шөнөжингөө зогсоодог байсан гээд бод л доо. Зvгээр ч нэг зогсоохгvй. Жаахан л хөдлөх юм бол зодоод, өөрөө ч унтдаггvй байсан.
Хамраасаа цусаа садартал зодуулаад, амандаа даавуу чихvvлчихсэн гараа өргөөд өрөөний буланд шөнөжингөө зогсохдоо эсрэг байшингийн цонхыг хараад уйлдаг байсансан. Тэр байшингийн цонхнууд бvгдээрээ гэрэлтэй байснаа нэг нэгээрээ унтарсаар тас харанхуй болдог байлаа.
Харин би энэ гэрэлтэй цонхнуудын ард ямар амьдрал байгаа бол. Бас над шиг зогсож буй хvvхэд байдаг болов уу, эсвэл ээж, аавтайгаа хамт жаргалтай нь аргагvй нойрсож байгаа болов уу гэж боддог байлаа.
Одоо ч би хааяа шөнө унтахдаа зэргэлдээх байшингийн цонхыг хараад миний бага нас шиг хар нялхаараа нулимсандаа хутгалдаад зогсож байгаа хvvхэд байдаг болов уу, бас манай цонхыг хараад энэ цонхны цаана ямар амьдрал байгаа бол гэж шvvрс алдан зогсоо болов уу гэж боддог.
-Чамайг зvгээр л байхад тэгж зоддог байсан хэрэг vv. Ер нь зvггvйтлээ ч тавхан настай охиныг зодно гэдэг хэрцгий зvйл л дээ?
-Би тийм их зовлон амссан болоод ч тэр vv их дуу муутай, даруухан охин байсан. Онц сурдаг, цэцэрлэгээсээ эхлээд сургуулиа төгсөх хvртэлээ урлаг соёлын бvх ажилд идэвхитэй оролцдог байлаа. Надад тэр хvнийг зовоох шалтгаан байгаагvй.
-Өөрөө тухайн vед эмээ болон ах дvv, хамаатан садандаа хэлж болоогvй юм уу. Ах нь тэр vед бас жаахан байсан байх, тийм ээ?
-Хvvхэд гэдэг чинь хvvхэд л байдаг юм байна. “Чамайг ална шvv, хэлээд vзээрэй” гэхэд л нам болно. Эмээ маань энэ тухай одоо болтол мэдэхгvй ээ. Харин ах маань тухайн vед жаахан ч байсан, эмээ дээр маань өссөн болохоор энэ талаар мэдэхгvй хэрнээ анзаараад байдаг байсан.
-Ээж тань тэр vед салж болоогvй юм байх даа. Охиноо зодуулаад л амьдраад байсан хэрэг vv?
-Ээж маань муу ч гэсэн тэр хvний хоёр хvvхдийг гаргасан болохоор бас дээр нь зодуулж хашраад тэр хvнээс айдаг байсан биз. Хоёр дvv маань хvртэл төрсөн эцэгтээ дургvй. Яагаад гэвэл ээж, эгч хоёрыг нь нvдэн дээр нь зоддог байсан юм чинь.
-Одоо тэр хvн хаана байдаг вэ?
-Одоо тэр хvн жижигхэн хөх өвгөн болсон байна лээ. Надаас айгаад манайд ирж чаддаггvй. Хааяа яг галзуу хvн шиг манайд ирээд ээж чинь тийм хvнтэй явалдаад айлын амьдрал бусниулаад байна гэдэг. Тэгэхээр нь би нэгдvгээрт та манай босгыг битгий дав, хоёрдугаарт яадаг юм миний ээж насны эцэст цайгаа хувааж уух ханьтай болж байвал гэж хэлээд хөөгөөд явуулдаг.
Яаж ч чадахгvй болохоороо иймэрхvv маягаар миний өчvvхэн нэр төрийг худалдаад талхны мөнгө авсан юм байгаа биз. Жvжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жvжигчин бvсгvй бол Т.Өөдөө.
Дуулна, жvжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай тvvнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бvтээлээ хийцгээх болсон юм.Яг тэдний эрин vе буюу “од” болж байх vед жvжигчин Т.Өөдөөг найман хойт эцгийн гар дамжсан, эх нь архичин гэж хэвлэлээр шуугиж байсан.
Харин Хvмvvс сонины сэтгvvлч энэ асуудлаар Т.Өөдөөгөөс ярилцлага авахад амьдралын хvнд хэцvvг давсан тухайгаа ярьсан гэдэг. Уг нь сонирхолтой, бас нийгэмд сургамж өгсөн, маш ухаалаг тvvний ярилцлагыг уншигчид дэмжиж байсан ч тэрбээр өөрийн хөтөлдөг нэвтрvvлгээрээ энэхvv ярилцлагыг өгөөгvй хэмээн няцаасан байдаг.
Мэдээж доорх амьдралыг сэтгvvлч зохиож бичихгvй нь ойлгомжтой.Цахиур хагалж явсан бvсгvй хvvхэд төрvvлж гэртээ суух болсноор урлагийн амьдралаас хэсэгтээ л хөндийрсөн. Харин сvvлд vед Илд цэцэг, Ээж, Улаан польто зэрэг киногоор эргэн ирснээ ард тvмэндээ сануулсан.
Жvжигчин Батцэцэг, Цэрэндавга нартай Сийлэнбөөр нэртэй кинонд тоголж, дотортой мартагдахгvй дvрvvдийг олон бvтээжээ.Гэлээ ч тvvний ид бvтээж явсан залуу насны vед манай улсын нийгэм эдийн засаг хийгээд урлагийн нөхцөл хэцvvхэн байсан гэдэг.
Олон чанаргvй кинонууд ар араасаа гарах болж, тэр кинонуудад Жvжигчин Өөдөө гол дvрvvдийг бvтээж байлаа. Тэрээр нэгэнтээ бичихдээ “тэдгээр муу кинонуудад тоглосондоо vнэхээр ичдэг бөгөөд залуу насаа хий дэмий өнгөрөөсөн мэт сэтгэгдэл төрдөг ” хэмээсэн байдаг.