зөвлөгөө

Эвийдээ: 7 настай бяцхан охин 5 сартай дүүгээ галаас аварчээ. Тэрбээр 7 настай жаахан охин ээжийн эзгүйд ээж болж энэ орчлонд биендээ баймгүй их зовлонг туулж амьдарч байна.

Сонгинохайрхан дүүргийн 24-дүгээр хорооны оршин суугч Иргэн Болортуяагийн гэр нь энэ сарын 24-ны өдөр шатжээ. Иргэн Болортуяа 4 хүүхэдтэй. Өрх толгойлсон эх хүн. Бөгөөд 5 сартайгаас- 11 настай 4 сайхан охинтой билээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хүүхдүүдийн аав бага охиноо 5 сартай жирэмсэн байхад нь өвчний улмаас бурхан болжээ. Охидын ээж болох Болортуяа Улаанбаатар хотоос зайдуу газар ажилдаг байна. Тэрбээр өглөө 6 цагт ажилдаа гардаг бол Үдшийн 23 цагт ажилаасаа ирдэг билээ.

7 настай жаахан охин ээжийн эзгүйд ээж болж. Хоёр бага дүүгээ харж үлддэг байна. Одоо хүүхдүүд нь ээжийнхээ дүүгийнд амьдарч байгаа. Бөгөөд Болортуяагийн ээж энэхүү мэдээг сонсоод хөдөөнөөс яаран ирсэн билээ.

Иргэн Болортуяа нь хань ижлээсээ хойш өрх толгойлж, үр хүүхэд амьдарлынхаа төлөө цаг наргүй зүтгэж яваа ээж Болортуяа болон эдгээр баяцхан хүүхдүүдэд тусалж дэмжихийг элэг нэгт Монгол ахан дүү нараасаа охидын эмээ хүсэж тусламж гуйж байна.

Сэтгэл санааны байдал маш хүнд байгаа. Ялангуяа 5 сартай нялх дүүгээ аварсан 7 настай Сайханжаргал охин ярьж хэлэхдээ тааруухан байгаа хэмээн эмээ нь мэдээлэл өгсөн билээ. Тэрээр гал гарах үед 5 сартай нялх үр 7 настай бяцхан охин нар байжээ.

Гал үдээс хойш 15 цагийн орчим гарсан, хэмээн 7 настай охин хэлсэн. Түүний ээж өглөө 6 цагт ажилдаа явдаг. Бөгөөд орой 23 цагийн үед ирдэг. Тэрбээр ээжийгээ эзгүйд том эгч нь хичээл сургуульдаа явдаг болон 7 настай охин хамгийн бага 5 сартай дүүгээ харж үлддэг хэмээн ярьсан билээ.

Тэрээр гал гарах үедээ 5 сартай дүүтэйгээ 2уулахнаа байсан. Гал гарах үед дүүгээ л авч гарах хэрэгтэй хэмээн бодож өмссөн хувцастайгаа л дүүгээ тэврээд гарч амжсан. Тэрээр маш их айж, ойр хавийнхаа хүмүүсээс хэд хэдэн айлаар тусламж гуйсан байна.

Тэрээр Өөрийнхөө найзынд очиж, том хүнээр ээжтэйгээ холбоо бариулж ээж нь ирсэн хэмээн ярьсан билээ. Өр өвдөж, зүрх эмтэрч байна. Бяцхан нялх үрсүүд өвлын хүйтэнд орох оронгүй болж айлд амьдарч байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!