зөвлөгөө

32 НАС ГЭДЭГ ДАХИАД АМЬДРАЛ ЭХЛЭХЭД ОРОЙТСОН НАС УУ? УЧИР НЬ НӨХӨР МААНЬ…

Сайн байна уу? Та бүхэн надад шийдвэр гаргахад минь туслаач Би 32 настай өмнө нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж байсангүй 23-тайдаа компаниа байгуулж ажил гэж гүйсээр залуу нас минь элсэн цаг шиг урсаад алга болсон

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Би найз залуутайгаа үерхээд 4 жил гаран болж байгаа, 1 жилд нь үерхэж 3 жилд нь цугтаа амьдарсан юм Сүйн бөгж өгж гуйж явсан үе саяхан мэт санагдаж байна Манай найз залуу надаас 1 дүү, өмнө нь амьдралтай салаад 2, 3 жил болсон охинтой байсан.

Манай хүн хуульч хийдэг сул тал нь мэргэжлийн онцлог уу хар яр гэсэн хүйтэн хөндий харьцаатай бас хүнд сэтгэл гаргана, хайрлана, халамжилна гэж барагтаа байхгүй.

Яагаад ч юм гаргасан сэтгэл нь надад хүрдэггүй бас их хэрүүлч хэцүү зантай 4 жил болоход намайг их ч гомдоож, би ч юмаа аваад их явдаг байсан Зөндөө салж нийлсэн ч эргээд нийлчээд байсан.

Надаас салахдаа өөр хүүхнүүдтэй холбогдож фб-р танилцаж уулзаж явдаг байсан Бас их тооцоотой харамч нарийн хүн яахав авууштай зан нь 2 жилийн дотор байр лагертай болж чадсан Анх 600к цалинтай байхад нь би нийлж одоо 3 сая авдаг ч надад барагтаа мөнгө зарцуулдаггүй, хүүхэд хуурж байгаа аятай 1 зайрмаг шок авж өгвөл их юм.

Гэхдээ яахав анх баяраар хэлүүлж нэхүүлж байж цэцэг эсвэл үнэртэй ус ч юмуу авж өгдөг байсан ч сүүлдээ ч бүр больсон Энэ хугацаанд 1 удаа олигтой болзоонд явж үзсэнгүй, 1 гайгүй ресторанд хоолонд оруулж үзсэнгүй Амьдрал дээр надад санхүүгийн асуудал гарвал хэзээ ч надад тусалдаггүй. Би ч бас нээх туслаад байдаггүй, санхүү тусдаа хүмүүс.

Уг нь их гэрсэг гэхдээ байнга пабжи тоглоно надад цаг гаргадаггүй Гэхдээ гэрээ нийлээд хэлүүлтгүй цэвэрлэчихнэ, хувцасаа угаачихна Гэхдээ нэг хэцүү зүйл нь хамаатан садан нь салсан эхнэртэй нь одоо хүртэл гэр бүлийн гишүүн шиг надаас илүү харьцаатай байдаг Цуг амьдардаг дүү нь байнга найз нөхөд шиг миний хажууд чаталдаг, нөгөө салсан эхнэр нь үеэл дүүгээс нь бүр өмсөхгүй хувцас хүртэл гуйсан байсан

Тэр нь уг нь нөхөртэй амьдралтай болоод удаж байгаа бас 1 үеэл залуутайгаа надаас өмнө л дөө дундаа 1 я.н.х.н авсан байсан. Тэгээд найз залуудаа хэлээд нэмэргүй түр тэсэж бай удахгүй нүүнээ гэдэг байсан Манай ээжийн нэрийг ч мэдэхгүй байж салсан эхнэрийнх нь ээжтэй нь хүртэл фб-р үеэл дүү нь найзууд байсан Надад утгагүй санагдсан, би яг хэн байсан юм бол гэж бодогдоод байх юм. Салсан эхнэрийнх нь нэрээр манай хүний ээж цуг байдаг үеэл дүү нь бас дуудаж л байсан
3 жилийн дараа шүү бүр Энэ хугацаанд хайр халамжгүй хүйтэн хүний хажууд дагаад ааш зан ч авах юмгүй болж байх шиг байна Би уг нь 1 сэтгэл гаргасан хүндээ тултал нь гаргадаг, 1 үзэхгүй хүнээ үздэггуй зантай Ер нь бас хэн хэн нь барьцамтгай зантай надад сэтгэл гаргахгүй болохоор яг адилхан харьцсаар өдийг хүргэчиж Энэ зан бид 2-г салгачих шиг боллоо.

Салаад гомдоод явахад араас минь нээх ирээд байдаггүй хирнээ өөр хүүхнүүдтэй фб-р танилцаад чаталдаг байсан, одоо ч бас хэвээрээ байна. Найзууд нь авах юмгүй, дандаа онцгүй хүмүүс байдаг бас л шрупдээд суудаг бололтой Хоногоо буруу тоолоод жирэмсэн болоход миний хү.сээгү.й хү.үхэд, хүүхэд гарвал байраа өөрийн нэр дээр аваагүй чи ойрхон с.алж нийлдэг хүн хүүхэдтэй болоод салвал миний байрыг булаацалдана гэж хэлээд.

/өмнөх авгай нь салахдаа машиныг нь гэрийн гаднаас нь ачуулаад аваад явж байсан байна лээ эхнэрийнх нэр дээр авж байсан юм байна лээ тэрнээсээ болж намайг тэгж дүгнэдэг юм шиг байгаа юм/ би ч аргаггүй болоод авахуулж байсан. Тэр үеэс миний сэтгэл ер нь хөрж эргэлзэж эхэлсэн Гэсэн ч салж чадахгүй өчнөөн жижиг сажиг шоглуулж .з.о.д.у.у.л.с.а.а.р өдийг хүрчиж, сая сүүлд хуучин эхнэртэйгээ утсаар .х.э.р.э.л.д.ээд уурласан уураа надад гаргаад миний нүдийг хө.х. няц болтол з.о..д.ч.и.х.сон.

Би ээждээ хэлээд цагдаад өгсөн шүүх эмнэлэгт ч үзүүлсэн Миний утсыг булаагаад миний авч өгсөн утас гээд авсан хэд хоногийн дараа уучлалт гуйгаад ганц л удаа уулзчихая бас утсаа ав гэхээр нь яагаад ч юм уулзсан бас намайгаа уяраагаад эргээд нийлсэн хэд хоног бүр яг хүн шиг байж байгаад за ухаарж дээ овоош дээ миний хайр гэж бодож суутал цагдаад гомдолгүй гээд бичиг өгсний дараа ааш нь буцаад хуучных шигээ болсон.

Би хүссэн бичгээ аваад надтай ингэж харьцаад байна гэж ойлгоод хэлсэн ч үгүй чи хэл ам хурц хэрэлдэхээрээ хүнийг сүрдүүлдэг /1 удаа ажилгүй болгоно гээд хэлчихсэн юм л даа ууртай үедээ хэрэлдсэн үедээ/ би чамаас болоод я.л авсан гээд байгаа Салчихая гэхээр дахиад өөр хүнтэй танилцана нэгнийгээ таних гэж бас явсаар хүүхэд оройтох гээд голж шилж явсаар 40 хүрчих вий ганцаараа өтөлчих вий гэж айх юм уг нь царай зүс бие хаагаараа би хэнд ч гологдоод байхгүй ч намайг ааштай гээд байгаа ийм зүйлүүдийг үзсэн хүн аашгүй байна гэж байх уу?

Бас 100% бүх бурууг тэр хүнд өгөхгуй байгаа ч цаанаа нэг гомдол байна, эр хүн шиг ирээд уучлалт гуйхыг хүссэн ч тэгэхгүй юм шиг байна. Уг нь зөөллөөд байвал гайгүй байдаг гэхдээ насаараа хүнийг аядаж арга эвийг нь олж амьдрана гэж бодхоор утгаггүй санагдах юм. Яасан нь дээр вэ ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? Эсвэл энэ чигээр нь дуусгах уу? Зарим залуустай харьцуулахад авах зан зөндөө ч эмэгтэй хүн хайр халамж л хүсэж амьдардаг гол зүйлийг минь надад өгөхгуй болхоор цаанаа сэтгэл гарахгүй хөрөөд байх юм.

Би бэр гуйж батлуулж дараа нь хүүхэдтэй болно гэж л хэлдэг тэгэхээр зүгээр жирэмсэлчиж чаддаггүй шаардлага өндөртэй нтр гэнэ энэ тийм буруу байсан гэж үү? 32 нас гэдэг дахиад амьдрал эхлэхэд оройтсон нас уу? Бас энэ хүнээс илүү сайн хүн гарч ирэх болов уу? 4жилийн амьдралыг нураах хэцүү юм. Хэтэрхий нуршсан бол уучлаарай 4 жилийн амьдралаа товчилж бичих гэж хэрэндээ л товчилж бичлээ. Та бүхэн юу гэж бодож байна, хүнээс амьдралаа асуух дээрээ тулна гэж огт зүүдэлсэнгүй аргаа бараал ингэж бичээд сууна даа зөвөөр ойлгоорой…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!