зөвлөгөө

АНАНДА: ДЭЛГЭРМӨРӨН ДӨНГӨЖ САЯ НАМАЙГ ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙГЭЭР ХЭЛЖ ПОСТ ОРУУЛЖЭЭ, БИ ТАЙЛБАР ХИЙЕ…

Үрээ энгэртээ тэврээд гарсан эмэгтэй хүн болгон буруутай болдог бол өнөөдөр тэднийг хэн ч шүүх эрхгүй ээ. Хэвлийд нь тархи бүрэлдэж, энгэрээс нь ангир уураг ялгардаг энэ нандин ертөнц зөвхөн эмэгтэй хүнд л байдаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Бүтэн амьдралаа авч үлдэхийн тулд бүсгүйчүүд бодсон ч бодоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг залгиад өнгөрүүлдэг амьдралын өдрүүд олон. Эцсийн дүнд ар гэр, аав ээж, ах эгч нарынхаа сэтгэлийг чилээхгүй гэж, хамтран амьдардаг хүмүүсийнхээ нэр хүндийг сэвтээхгүй гэж дахин дахин доромжлуулж, цаашдаа бүр энэ нь хэвийн үзэгдэл болж, үл хүндэтгэх харилцааг удаанаар тэвчсэнээр үнэндээ зүрх бага багаар шархалдаг.

Энэ бүгдийг бүтэн амьдралаа авч үлдэхийн тулд тэр хүний нэр хүндийг гэсэндээ өнөөдрийг хүртэл хэлээ хазаж, үр хүүхдээ гэж тэсч, тэвчиж, шимширч, дотроо шаналж байгааг би хэнд ч хэлээгүй ээ. Хөөгөөд явуулахад нь амьдралаа бүтэн үлдээх гээд эргээд очсон. Эцэст нь өнөөх хэв маяг дахиад л давтагдаж, хөөгдөж гарсан. Үр хүүхдийнхээ хажууд орилж, хашгичан, зүрхийг нь айлган савлуулж, эхэд нь байнгын гар хүрч, чи өөрөө зайл гэж хөөн тууж, залхаан, цаг минут тутам тайван байхын аргагүй байсан.

Олон нийтийн хэрэгслээр гутаан доромжилж, айлган сүрдүүлж, гэртээ авчрахын тулд нэг л мэдэхэд тийм зүйл хийчихсэн гэж өөрөө хэлээд сууж байсан. Би тэгээд хэлсэн. Чи ухамсартай, үнэнгээрээ бай гэсэн. Тэгэхэд надад алдар нэр хэрэгтэй. Та хоёр хэрэггүй гээд надаас гэрийнхээ илүү нэг түлхүүрээ нэхэн, хөөж гаргачихаад энэ хугацаанд хүүхдэдээ санаа зовоогүй байж, миний нүүр номыг блок хийчихээд, над руу утасаар яриад, яаж байна?

гэж нэг ч асуугаагүй, охинтойгоо уулзая гэж огтхон ч хэлээгүй мөртлөө гэнэтхэн өглөө сарын өмнө айлган сүрдүүлж, гүтгэн доромжилсон үйлдлийг дахин давтаж байна. Энэ үйлдэл бол олон нийтийн сэтгэл зүйг санаатайгаар хямрааж, хүний нэр хүнд, гэр бүлд санаатайгаар халдаж байгаа нь үнэхээр ичгүүр сонжуургүй санагдаж байна. Дуртай үедээ гадуур дотуур зугаалаад, дургүйгээ хүрэхээр гар хуруугаа зүслээ гэж пост оруулаад, энэ чинь одоо ариун явдал уу?

Ядаж утсаар яриад, эсвэл блокоо арилгаад надруу охинтойгоо уулзая гэвэл уулзуулалгүй л яахав дээ. Өөрийгөө өрөвдүүлэхийн тулд ийм арчаагүй үйлдэл хийж байгаад нь харамсаж байна. Үнэхээр охинтойгоо уулзая гэж байгаа бол ийм аргаар биш, хэл амаараа ойлголцох ёстой. Арван нэг хоногийн өмнө очиж уулзуулаад хөөгдөж гарсан. Одоо яах санаатай байгаа юм бол? Хүүхдээ санасан эцгийн үйлдэл хайр шингэсэн, анхаарал тавьсан үйлдэл байх ёстой.

Өнөөдрийн энэ сүрдүүлгэ, хутга мэс зургаан сартай нялх үрээ хамт байлгах хэмжээний аюулгүй орчин лав биш. Ээж, том охин, гэрбүл, намайг санаатайгаар олон нийтийн хэрэгслээр гүтгэн доромжилсон үйлдлийг хариуцлгатайгаар хуулийн дагуу таслан зогсоох болно. Ийм тэнэг аргаар бус хүний хэлээр ойлгоцож чадаагүй тун өрөвдөлтэй байна намайг юу ч гэж доромжилсон бай даваад гарна ахин ээж охин 2луу минь халдвал хуультай оронд амьдарч байгаагаа санаарай.Хамгийн арчаагүй нь 1 юм тавьчихаад устгаж тэнэгтэнэ ээ.Ичмээр

Related Articles

Back to top button
error: Content is protected !!