Дэлхийн одуудын нүүрийг будаж буй Монгол эмэгтэй

Инстаграмд oonoo_oyunjargal гэх хаягтай дайчин, хөдөлмөрч эмэгтэйг энэ удаа бид онцолж байна. Тэрбээр анх 2014 онд MICHAEL VINSET ACADEMY – д 6 сар суралцаж амжилттай төгссөнөөр make up artist болох гараагаа эхэлж байсан юм. Суралцаж байх хугацаандаа хамгийн сайн нь байсан учраас түүнийг сургууль нь үлдэж багшлах санал тавьж байжээ. Багшилж байх хугацаандаа олон орны олон хүмүүсийг make-up artist болох хүсэлдээ хүрэхэд нь тусалж байсан учраас энэ ажил нь түүнд маш бахархалтай, сайхан санагддаг байсан гэнэ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Rapper Lil Pump
IG: oonoo_oyunjargal
2017 өөртөө шинэ сорилт тавьж Cinema makeup artist болохоор 2 жил хагасыг суралцаж өнгөрөөж байсан нь түүний хувьд хамгийн хэцүү боловч хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байсан гэнэ. Түүний хувьд хүн юу хиймээр байгаагаа буюу дуудлагаа(passion) олох нь хамгийн чухал санагддаг. Битгий амар хялбар аргаар эсвэл энэ их мөнгө олдог юм байна гэж бодсон мэргэжлээ сонгоорой гэжээ. Түүний амжилтын талаар мөн залууст өгсөн алтан зөвлөгөөнүүдийг сонсохыг хүсвэл та бүхэн YouTube – д Oonoo Oyunjargal гэж хайж үзээрэй.
Rapper Travis Scott
IG: oonoo_oyunjargal
Khalid
IG: oonoo_oyunjargal
Snoop Dogg
IG: oonoo_oyunjargal
Түүний хамтарч ажилласан, зураг авалтынх нь нүүр будалтыг хийсэн алдартнууд үүгээр тогтохгүй бөгөөд Chris Brown, BTS, G-Eazy, Elijah Jordan Wood(Frodo), Kevin Hart зэрэг алдартнууд ч багтана.