зөвлөгөө

Шуурхай!!! 0.7 га газраа өмчлөж аваагүй иргэд анхаарна уу!

Өрхийн хэрэглээний 0,7 га газраа өмчилж аваагүй иргэдэ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Засаг дарга газрын алба-д гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг. Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана. Үүнд: Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар. Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга-ын тодорхойлолт.

Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар. Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Өмчлүүлэх үйл ажиллагааны дараалал: Газар өмчлөх хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг дарга газрын алба-д гаргана.

Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаад дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина. Дээд шатны Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна. Иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.Шинээр төлөвлөсөн газрыг өмчлүүлэхэд: Харъяалах орон нутгийн Засаг даргад буюу газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргана.Газрын алба өргөдөл өгсөн дарааллын дагуу бүртгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгоно.

Эзэмшсэн газраа өмчилж авахыг хүсвэл хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг даргад гаргаж дээр дурьдсан дарааллаар шийдүүлнэ. Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт: Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр /эх хувь/ Газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар Газрын кадастрын зураг /эх хувь/ Газрын хянан баталгааны хуудас /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, хэдэн хүний өмч, талбайн хэмжээ, газрын үнийн талаар тодорхой бичнэ/ өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!