зөвлөгөө

Аавыг яагаад уудаг гэдгийг би ангийнхаан зугаалгаар яваад л мэдсээн. Ээж аав 2 маань үргэлж л

Өөртөө тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юм аа. Би энэ жил 17 настай. Аав ээж ахтайгаа хамт амьдардаг. Жирийн л нэг дундаж айл. Аав минь хөдөө явж ажилладаг, ээж маань нягтлан.


Юу ярих гэсэн бэ гэхээр надад сүүлийн үед “Амьдрал гэж ямар кэцүү байдаг юм бэ?, одоо байгаа асуудал чинь юу ч биш ээ, дөнгөж эхлэл” гэж хэлэхийг сонсоод өөрийн эрхгүй yyйлмаар санагдана. Асуудлаа ярьж зөвлөх найз байхгүйдээ биш зүгээр л .


Ах миь надад дургүй гэж хэлсэн. Үргэлж надаас илүү байдаг чамайг ч гэх шиг. Би 10 жилээ онц төгссөн гэдгээ ээждээ хэлэхэд “сайн байна” гэж хэлээд орхиж билээ. Хонхны баярт минь ч ирээгүй.


Ангийн хөвгүүний ээж төгсөлтөөр нь Эрдэнэтээс ирж баяр хүргэхийг сад тавьсан. Ангиараа тэр өдөр амралтанд яваад тэр шөнө нь бүгд уусан. Би ангийн хүүхдүүдээсээ 3 дүү. 15 настайдаа төгссөн.


Мэдэхгүй юм даа тэр л шөнө хамгийн анх сархад хэрэглэж үзсэн. Тэгээд ээждээ ярьж гарсан. Аавыгаа яагаад сархад уудаг гэдгийг бага зэрэг ойлгож эхэлсэн.

Ээж минь хөндий зантай, эмэгтэй хүний ямар ч шинжгүй, хоол хийж чаддаггүй гэж аав минь үргэлж хэлдэг. Аав минь бага байхын л сархад ууж, ээжийг элдэвээр хэлдэг,суучихдаг хүн байсан. Эрүүл үедээ мөн ч сайхан аав шүү.


Ах бид хоёрыг яг адилхан хайрлаж өсгөсөн байтал ах аавыг үздэггүй. Төрсөн эцэг рүүгээ муухай харах үзүүлэх жишээний. Миний ах ШУТИС- д 7 жил сурч байгаа. Ерөөсөө төгсөж өгдөггүй. Шоу цэнгээнд их дуртай юм шиг байна лээ Яагаад ч юм бэ ах минь их хатуу сэтгэлтэй хүн юм.


Хүнийг хайрлаж сураагүй, үзээгүй. Хоолойнд юм тээглэд л найзуудаасаа маш их юм. Аавыг яагаад сархад уугаад байдгийг асууж ярилцаж зөндөө үзсэн. Аав нь дахиж уухгүй ээ л гэж хэлнэ. Угаасаа л манай амьдрал ийм шүү дээ, Чи өөр юм мөрөөдөх хэрэггүй гэж хэлнэ.


Би найз бандитай байхдаа аав ээждээ танилцуулахаас ичдэг байсан. Хааяа тамхи татна. Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч татмаар санагдаад байдаг.Одоо би юу бодож юунд найдаж амьдрах вэ? Миний эрхэм зорилго бол аав ээжийгээ л сайхан авч явах. Гэтэл тэр 2 миний нүдэн дээр энэ амьдралийг нураах гээд байх юм. Ах бол ярих ч юм биш. Эгч нараа надад зөвлөгөө өгөөч

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!