МИНИЙ ХҮҮ, ААВ НЬ ЧАМД НЭГ ЮМ ХЭЛЬЕ!!! Чи үргэлж ямагт цаг тухайд

МИНИЙ ХҮҮ, ААВ НЬ ЧАМД НЭГ ЮМ ХЭЛЬЕ!!!Тэвчээртэй бай! Аливаа сайн муу. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур. ХҮН НЭГ Л ЮМЫГ САЙН СУРВАЛ. БУСАД БҮХ ЮМЫГ СУРДАГ ЮМ. Тэр нэг юм бол тэсвэр. Чи түүнд суралц.Тэсвэр бол амьдралын эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юм үүгээр эхлээд. Түүгээр дуусдаг юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тийм учраас: Тэсвэр бол амьдралын эх сурвалж мөн. Би ингэж бодож байна. Миний хүү чи.Юмыг буцаагаад залгиж сур! Яг аав шигээ буцаагаад залги.
Хоёрдугаарт: ТУЙЛШРАЛД СУРАЛЦ! Юу гэсэн үг вэ? гэвэл. Аливаа юманд бүү туйлшир гэсэн үг. Тэхий дунд нь орш гэсэн үг. Аливааг чи тэсэж өнгөрөө гэсэн үг. Тэгээд цаг нь ирвэл. Сөрж үлд гэсэн үг. Тэр цагийг хүлээ гэсэн үг. Дотоод сэтгэл рүүгээ чи нэвтэрч ор. Бүүр гүн нэвтэрч орж чад гэсэн үг. Түүнтэйгээ чи ярилцаж бай. Байнга ярилцаж бай гэсэн үг.
Гуравдугаарт: АМЬДРАЛД СУРАЛЦ! Миний хүү чи: Бодит ахуйгаас гажууд зүйлд битгий итгэ. Хийсвэр хоосон төсөөлөлд хэт бүү авт. Зөвхөн бодит амьдралаас суралц.
Яагаад гэвэл: “Амьдралаас суралцсан хүн л хувь заяатай. Миний туршлага үүнийг баталдаг” гэж Бурхан багш хэлсэн юм. Тийм учраас миний хүү чи амьдралд суралц.
Яагаад гэвэл. Амьдралаас суралцсан хүн гэгээрдэг юм.Яагаад гэвэл: Мэдлэгээр биш. Туршлагаар хүн гэгээрдэг юм.
Дөрөвдүгээрт: ИТГЭЛД СУРАЛЦ!Миний хүү чи: Өөрөө өөртөө найд! Өөр юунд ч битгий найд. Өөрөөр хэлбэл: Өөрөө чи өөртөө итгэ! Тэгэж гэмээ нь: Өөр бусад хүмүүс чамд итгэнэ.
Миний хүү чи: Өөрөө өөрөөсөө зугтах хэрэггүй. Өөр хэн нэгний араас гүйх хэрэггүй. Өөрсдөө хүмүүс чам дээр ирэг. Өөртөө итгэлгүй хүн. Өрөөл бусад руу гүйдэг юм. Тийм учраас миний хүү чи. ӨӨРТӨӨ ИТГЭ. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ НАЙД. ӨӨР ЮУНД Ч БИТГИЙ НАЙД. Би ингэж бодож байна.
Тавдугаарт: АСАЖ СУРАЛЦ! Тэгээд миний хүү чи. Өөрөө өөрийгөө асаа. Асаж чадахгүй бол чи урагшаа явахгүй. Тийм учраас чи заавал асах ёстой юм. Унтаа уймраа байж болохгүй.
Зургадугаарт: БОЛОМЖИНД СУРАЛЦ!Миний хүү чи. Юу хэрэгтэй. Юу хэрэггүйг мэдрэхийг хичээ. Цаг үргэлж шинэ юм хай. Шинийг эрэлхийл. Бусдын хийснийг бүү давт. Бүү дуурай