Найз залуугаа шалгахаар орон доороо ороод нуугдтал юу болсон гэж санана.

Энэхүү түүх нь ойрын үед интернэтэд од болоод байгаа билээ. Зарим хүн үүнд инээж ч магадгүй боловч зарим нь үүнээё сургамж авна гэдэгт итгэлтэй байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Энэхүү түүхийг эзэн эмэгтэй тэдний харилцааны оч ямар нэгэн байдлаас болж унтарсныг анзаарсан тул найз залуугаа шалгахаар шийджээ.
Асуултанд нь хариулт авахын тулд тэр найз залуудаа захиа бичиж, түүнээс салж байгаагаа мэдэгджээ. Би залхаж байна үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна гэсэн утгатай юм бичсэн аж. Түүний зорилго бол түүнээс хариу үйлдэл авах явдал байсан бөгөөд үнэндээ болихыг хүсээгүй.
Тэр захидал бичиж дуусаад найз залуугийнхаа ширээн дээр тавьчихжээ. Хайрынхаа ямар үйлдэл гаргах бол гэдгийг мэдэхийн тулд орон доороо орж нуугдхаар сэтгэл шулуудав.
Эцэст нь найз залуу нь гэртээ ирэхэд тэр яаран сандарч, орныхоо доор орон хэвтэв. Найз залуу нь ч өрөөндөө орж ирээд захидлыг уншив. Уншиж дуусаад хийсэн үйлдэлд нь найз охин нь итгэж чадсангүй.
Найз залуу нь нэг дугаар луу залгаснаа ингэж хэлэв.
“Сайн уу хонгор минь. Би очиж байна. Намайг өнөөх чинь хуурчихжээ. Одоо яг салнаа. Хайрыгаа санаж байна” гэжээ.
Эмэгтэй орон дор уйлж гарчээ. Нөхөр нь ч тэр хэсэг сууж байгаад гараад явчихна тэр. Шоконд орсон эмэгтэй орон доороос мөлхөн гарав.
Жаахан өөрийгөө тайвшруулсны дараа ширээн дээр нэгэн захиа байгааг анзаарч гэнэ. Найз залуу нь түүнд үлдээжээ. Үүнийг уншсаныхаа дараа эмэгтэй нилээн тайвширч мөн өөрөөсөө ичжээ. Тэр яаж ийм тэнэг байж чадав аа? Уг захидалд:
“Тэнэгхэн миндээ, дараагийн удаа чи намайг хуурах гэж байгаа бол хөлөө орны тэндээс сайн нуугаарай. Би гарч хүнсээ цуглуулчихаад ирье Хайртай шүү хонгор минь “гэж бичсэн байжээ.