зөвлөгөө

Ганц бие хүчирхэг ээж байхын хажуугаар нас бол тоо гэдгийг баталж яваа UBS-ын хөтлөгч Г.Оюунцэцэг/Фото/

UBS телевизийн нүүр царай болсон хөтлөгч Г.Оюунцэцэг нас бол тоо гэдгийг харуулж яваа олон сайхан эмэгтэйчүүдийн нэг билээ. Биеэ авч яваа байдал, гоо үзэсгэлэн зэргээрээ олон эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж буй Г.Оюунцэцэг нэвтрүүлэгч хийхээс гадна гитар тоглох, дуулах, юм оёх зэрэг олон талын авъяастай гэнэ. Г.Оюунцэцэгийн хувийн амьдралаас цухас дурьдвал тэрээр залуу насандаа “Бид ирлээ” шоу нэвтрүүлгээр үзэгчдэд танил болсон хөтлөгч, найруулагч Г.Алтанхуягтай хамтын амьдрал зохиож хөөрхөн хүүтэй болж байсан юм.


Харин тэдний амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд Г.Алтанхуяг дахин амьдрал зохиож өнөр бүл болсон ч тэрээр харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Талийгч нөхрөөсөө хүүтэй үлдсэн Г.Оюунцэцэг өдгөө хүүгийнхээ хамтаар амьдардаг бөгөөд хүү нь том залуу болж ээжтэйгээ хосууд хэмээн андуурагдах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ.

-Сайн ханьтай байна гэдэг…

-Эмэгтэй хүн амьдралын ханиа маш зөв сонгох хэрэгтэй. Сайн ханьтай учирсан хүн сайхан амьдардаг жишээг бид сайхан амьдралтай олон хүнээс харж байгаа. Өрх гэрээ сайхан өөдрөг авч явна гэдэг эр хүний эрхэм үүргийн нэг гэж би боддог.Эр хүний нэмөр нөөлөг дор эмэгтэй хүн амьдардаг шүү дээ. Эр нөхөр нь муухан айлын өнгө төрх, гандуу, гундуухан харагддаг даа. Эмэгтэй хүн хань нөхрөө хэрхэн зөв сонгосноос амьдрал нь ямар явах нь шалтгаалж байдаг юм шиг.

-Эр хүн ямар байвал зүгээр вэ?

-Эр хүн гэхээр буурь суурьтай, алсын бодол, холч ухэан, эрдэм боловсрол, гэр бүлээ эрхэмд тавьж чаддаг ухаалаг эрчүүдийн шинж чанар илүу бууж байна. Эр хүн ухаалаг байвал амьдралаа авч явах чадвараар илуү юм шиг санагддаг. -Хүний хань ямар байвал зүгээр вэ? -Хоёр биедээ итгэдэг, түшиг болдог, амьдралын төлөө хамтдаа зүтгэдэг, аливаад хүлээцтэй ууч сэтгэлээр ханддаг, сайн зүйлийг нь дэмжиж, муу зүйлийг засаж залруулдаг байх л хань байхын эрхэм чанар юм даа.


-Нууц амрагийн тухай…

-Нээрээ яагаад “Нууц амраг” гэдэг ийм нэрийг хүмүүс өгсөн юм бол оо, Энэ асуудал чинь ганц энэ нийгэмд яригдаад байгаа асуудал биш байх шүү. Ном, зохиол, түүх дээр ч өгүүлсэн л байдаг юм билээ. Дуунд хүртэл “Аргагүй амраг” гээд гарсан л байдаг. Ханилаагүй хэрнээ хайрлаад амьдарч байгаа хүмүүс хүртэл байж л байдаг. Тэгэхээр дуунд, шүлэг, зохиолд хүртэл ингэж өгүүлэхийг бодоход байх ёстой болоод байгаа юм биш үү.

-Таныг сайхан эмэгтэй гэж хүмүүс ярихыг сонссон…

-Мэдээж энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь үзэгчиддээ сайхан харагдахыг бодолгүй яахав, Өөрийгөө би муухай эмэгтэй гэж бодохгүй байна.

-Бүсгүй хунийг юу чимж явдаг гэж боддог вэ?

-Эмэгтэй хүнд их олон нандин сайхан чанар бий. Сайхан зан ааль, ухаалаг даруу зан, хүлээцтэй чанар гээд олон зүйл эмэгтэй хүнийг чимдэг болов уу. Тэгээд ч эмэгтэй хүн гэж хэлэхээр цаанаа л нэг эрхэмсэг сайхан сонсогддог шүү дээ. Энэ үг өөрөө эмэгтэй хүнд чимэг болж чаддаг гэж би ойлгодог. -Таныг сайхан эмэгтэй гэж хүмүүс ярихыг сонссон… -Мэдээж энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь үзэгчиддээ сайхан харагдахыг бодолгүй яахав, Өөрийгөө би муухай эмэгтэй гэж бодохгүй байна.

Өдгөө 52 нас хүрч яваа ч эмэгтэй хүний нандин чанаруудыг өөртөө шингээж, нас бол тоо гэдгийг баталж яваа Г.Оюунцэцэгийн фото зургуудаас сонирхуулъя.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!