зөвлөгөө

Зөвлөгөө:Ковидын дараа хий ханиалгаад байна уу

Нэгэн иргэн цахим хуудаснаа ковид дараах ханиалга эдгээсэн талаар бичжээ.

Тэрээр “Оройн мэнд өөртөө хэрэгжүүлсэн нэг зөвлөгөө энд оруулий. Ковид тусаад дараа нь маш муухай хий ханиаж тэрнээс болоод цээж хөндүүртэй болсон. Ямар ч эм уугаад нэмэргүй. Гэтэл Монгол ардын аргаар эмчилж чадсан. Энэ эмчилгээ маш энгийн.

Үхэр хонины Гүзээгээ сайтар угаагаад 500 гр үхрийн гүзээг маш жижиг хэрчээд цагаан шөл гартал нь удаан буцалгаад бага зэрэг давс хийнэ. За буцалж байгаа халуун шөлөндөө аарц цагаан болтол нь их хийж буцалгаад нэлээн халуун буцалсан аарцтай гүзээний шөлөн дээрээ 7 хумс монгол сармис хийж нэг буцалгаад яг унтахын өмнө цонхоо хааж салхи авахгүй халуун дээр нь аарцтай гүзээтэй сармистай шөлөө уугаад хөлрөөд унтана. 3 өдөр дараалж орой ингэж уувал ханиалга нам зогсоно. Үхрийн гүзээний ач тус нь Монгол Үхэр бүх төрлийн ургамал иддэг бүх идсэн ургамал гүзээнд шингэж гүзээний шөл уусан хүний тамир тэнхээ сэргэж цусны эргэлт сайжирдаг. Аарц тэр чигээрээ ашигтай бактер, сармис антибиотик л гэсэн үг энэ 3 нийлж хоолой сэрвэгнэсэн ханиад нам дарагдана. Ингэж миний ханиалга зүгээр болсондоо… Бүгд эрүүл байгаарай” гэв

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!