зөвлөгөө

Хариуцлагаас “зугтдаг” ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд иргэдийн данс цахим халдлагад өртөх болжээ. Түүгээр ч зогсохгүй Танд ойрхон Түмэнд итгэгдсэн гэх уриан дор үйл ажиллагаагаа 30 дах жилдээ тасралтгүй явуулж буй Хаан банкны хэрэглэгч руу халдах болжээ. Өнөөдрийн байдлаар дансаа бусдад алдаж мөнгөө алдсан 9 харилцагч байгаа бөгөөд тэд банкны удирдах албатай уулзаж санал хүсэлтээ хүргүүлсэн ч тэдний мэдэгдэл санаснаар болсонгүй, хохирч үлджээ.УРИАНААС ЭХЛЭН ТҮМЭНД ИТГЭГДСЭН “ХААН БАНК” ХАРИЛЦАГЧАА ГЭХ СЭТГЭЛГҮЙ БОЛОХОО ӨӨРСДИЙН ҮЙЛДЛЭЭРЭЭ ХАРУУЛСАН Авахаа хүрвэл иргэдийн данс руу “САРВУУГАА” дүрээд авдаг банк, иргэдийн данс руу хууль бусаар нэвтрэн орж мөнгийг нь авч байгаа “ХУЛ6ГАЙЧ”нартай үгсэн “ХУЙ6ВАЛДДАГ” юм болов уу гэх хардлага иргэдийн дунд яригдах болжээ.УЧИР НЬ ҮНЭН Ч ХЭРЭГЛЭГЧ НАРТАА БАШИР АРГААР ХАРИУ БАРЬСАН НЬ ОЛОНД ТААЛАГДСАНГҮЙ.

Тодруулбал, Хаан банканд данс эзэмшдэг нэг биш нэлээн хэдэн харилцагч нь дансан доторх мөнгөө алдсан байхад банкны зүгээс авсан арга хэмжээ байхгүй, харин ч хариуцлагаас зугтах гэж оролдох бололтой. Өнгөрөгч сард Хаан банкны нэгэн харилцагч дансаасаа шөнийн цагаар их мөнгө алдлаа хэмээн өөрийн цахим хуудсаараа нийтэлсэн байсан. Түүгээр ч зогсохгүй хуурамчаар харилцагчийн нэр дээр интернет банкны эрх үүсгэж “кибер хэрэг” үйлдсэн тохиолдол гарсан. Энэ мэтчилэн дурдах юм бол нэгээр дуусахгүй.Эл асуудалд нэг талаараа хариуцлага хүлээх байгууллага бол Хаан банк. Гэтэл Хаан банк өөрсдөөсөө түлхэн зайлуулж, “БИД ИРГЭДИЙН МӨНГИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ, ХУЛГАЙЧИЙН ӨМНӨӨС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГЭСЭН БАЙДАГ”. Иймд иргэд буруу банкаар энэ хугацаанд үйлчлүүлж ирсний нэг жишээ байх. ҮҮНИЙ ҮР ДҮНД ИРГЭД ХААН БАНКНААС ТАТГАЛЗАЖ, ДАНСАА ХААЛГАЖ, МӨНГӨӨ ТАТАЖ, ХАДГАЛАМЖАА ЦУЦАЛЖ БАЙНА.Иргэд ойлгохдоо банк дээр байгаа мэдээлэл өөрөөс нь гадна хэн ч мэдэх ёсгүй гэж ойлгож иртэл, энэ ойлголт ташаа болж байна. Хохирсон иргэдийн хувийн мэдээлэл болон банкны мэдээлэл хаа нэг газар задарсан байх магадлалтай гэж үзэж байна.БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛД МАШ НУУЦ, ЧАНД АЖИЛЛАХ ЁСТОЙ БАЙХАД ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ “ҮНЭ ЦЭНГҮЙ” БОЛЖ ХҮССЭН НЭГ НЬ ИРГЭДИЙН ДАНС РУУ “ГАР ДҮРЭХ” БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ. ҮҮНИЙ ТОД НЭГЭН ЖИШЭЭ БОЛ ХААН БАНКНЫ ХОХИРСОН ИРГЭД БОЛЛОО.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!