зөвлөгөө

Л.Цогзолмаа: Би л зо.вж байна,би их зүдэрч байна, яадаг билээ”гэж бодоод явбал бэрхшээлээс гарч чадахгүй сөхөрнө шүү дээ…

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа: Хүн бэрхшээлийг яаж даван туулах вэ? Би багаасаа өнчирсөн хүн шүү дээ. Ээж минь намайг гаргаад л бурхан болсон. Тэгээд Лувсанжамц аав өргөж авсан юм. Гэтэл 6 настай байхад минь аргаж авсан ээж, аав хоёр маань хоёулаа на.с ба.рсан. Тэднийх ганц өргөмөл охинтой, тэр эгч маань 16 нас хүртэл асарч, хүмүүжүүлж хүн болгосон. Миний эгч амьдралын их ухаантай байсан юм.Өөрөө эцэг эхээсээ өнчин хоцроод бас хань ижил нь өнгөрөөд, ер нь л их зовлон үзсэн болохоор эрт ухаан суусан хүн л дээ. Эгч минь цэл залуухан 32-хон настайдаа на.с ба.рсан шүү дээ. Ингэж би зо.влон үзлээ. Тэгэхээр юу ч тохиолдсон “Би их зо.вж байна” гэж бодохгүй явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм учраас өөртөө тохиолдсон зо.влонг “Хүнд учрах л ёстой тавилан” гэж үзэж, түүнийгээ даван туулах зоригтой байх хэрэгтэй. Түүнээс биш “Би л зо.вж байна, би их зүдэрч байна, яадаг билээ” гэж бодоод явбал бэрхшээлээс гарч чадахгүй сөхөрнө шүү дээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!