зөвлөгөө

П.Сэрдамба: Худлаа жин дээр зогсохоос ичээч, а.р.х.и.а болиод бэлтгэлээ хийх ёстой байсан, Ард түмний тархиар наадахаа боль

МУГТ Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр ДАШТ-ий 60 кг жингийн сорил тулаанаа Эрдэнэт хотод хийх байсан боловч Э.Цэндбаатар товлосон цагтаа ирж, жингээ шалгуулаагүйн улмаас тоглолт цуцлагдсан юм. Ингэснээр Боксын ДАШТ-ний 60 кг жинд тамирчин О.Тулга Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Жингээр хасагдсан Э.Цэндбаатар тайлбар хийж тэрбээр “Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан. Тэгвэл тухайн жин нь яг жин заадаг биш гэдгийг ч зарим тамирчин хэлжээ. Тухайлбал, “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвжавын Сэрдамба ийн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр ” Дүү одоо наад жүжгээ боль ард түмний тархиар наадаад дууслаа бэлтгэлээ хийгээд жиндээ орох боломж байсан шүү, саяхан төр мөнгөн шагналаа олгоход орой нь бас л архи уучихсан байсан.


Архиа болио чиний наад архины асуудал чинь дэндлээ дүү наад архи уудаг дээрээ нэг тайлбар хэлээч тамирчин хүн зорилготой юун архи вэ жиндээ ороод алаад өгье гээд байсан яасан тамирчид цугларалтад гарсан чамайг гар гэж хэлсэн хамт олонтойгоо хамт бэлтгэлд гарсан бол архи байхгүй жиндээ гозойгоод л зогсож байх байлаа чи энэ ард түмэнд тайлбар хий гавьяатынхаа юмыг голоод байгаа юм уу гээд томроод байдаг шигээ олигтойхон тайлбар хий олимп тив дэлхийд очоод болсонгүй дээ гээд өрөөндөө жингээ үзээд зогсож байх уу энэ хүмүүс жин дээр юу болдог талаар ойлголт байхгүй наад худлаа жин дээр зогсоод байж байдаг ичээч дүү тайлбар хий” гэжээ.


Харин Э.Цэндбаатарын тухай хатуухан үгсийг сэтгүүлч Ч.Лодойсамбуу ийнхүү бичжээ:

1. Гавьяатын тэмдгийг нь тасдаж зодсон. Цэндбаатар түрүүлж цохиогүй.

2. Шигшээ багаас хассанаар бэлтгэл нь тасарсан.

3. Сорил хийх болж 15 хоногийн дотор 10кг хасах даалгавар аваад сүүлийн өдөр 60,6кг хүрсэн.

4. Өрсөлдөгч нь тэмцээнтэй байсан тул формоо алдаагүй байгаа.

5. Сорил тэмцээнүүд гол тэмцээнээс сар орчмын өмнө болдог тул тамирчдын жингээс +- 1-2кг харж үздэг. 16 хоногийн өмнө болсон сорил тэгэж явдгаараа явсан бол энэ удаагийнхийг Олон улсын боксын холбооны тэмцээний дүрмээр хийж 60кг хатуу бариулсан. Гол тэмцээн болоход 20 хоног дутуу байгаа.


6. 15 хоногт 10кг хасаад шууд нүдэлцэнэ гэдэг хүнд. Дээр нь холбооны Ерөнхийлөгчөөс нь авахуулаад олон хүн санаатай, санаандгүй сэтгэлзүйн дарамт үзүүлсэн.

7. Ер нь нүцгэн гүйсэн гэдгээсээ “үхтлээ ичсэн” гэдэг ярианаас нь түүний хэзээнээс хэр их сэтгэлзүйн дарамттай байсныг тэнэг хүн ч ойлгоно. Болсон үйл явдлыг сөхөж тухайн цаг үеийн нөхцөл, өөрийнх нь яриа, тэр хэргийг шалгасан байдал зэргийг харвал Цэндбаатар х а р т а м х и зориуд хэрэглэсэн биш түүнээс илэрсэн. Хэрэв Цэндбаатар гомдол гаргаж өөрийг нь х а р т а м х и ЧИН, ХЭРЭГЛЭСЭН гэж хэлсэн хүн бүрийг хуулийн байгууллагаар шалгуулвал тэр хүмүүс уучлал гуйх болно. Ийм байхад амьдрал хатуу, гэрийн даалгавраа хийгээгүйн буруу, хариуцлагагүй гэх мэт худлаа номлонгоо даапаалж яаж чадаад байгаа юм. Өөр өөр, том жижиг гэрийн даалгавар өгчихөөд томынх нь эзнийг даалгавраа хийгээгүй чиний буруу гэж хэлэхийгээ шударга гэж байгаа юм уу?

Бас, Цэндбаатарын нөхцлийг ярих нь Тулгыг нь Цэндбаатараас муу, буруутай гэсэн үг биш. Зүгээр л ийм юмыг шударга өрсөлдөөн гэдэггүй юм. Би Цэндбаатарт өртэй биш. Хүн өрөвдөж уянгалаад байдаг ч хүн биш. Ерөөсөө л ийм хогийн юманд дургүй болохоор зэвүү хүрч байна. Одоо гэхдээ бүгд дууссан. Цэндбаатарт хоншоор байвал мэргэжлийн бокст юу чаддагаа харуулах ганц л зам үлдсэн. Харин спортын мэргэжлийн холбоод чинь хог болсоныг анхааралдаа авна биз. Тэр сайданцар холдоод өгөх хэрэгтэй. Хүний хүүхдийн хүсэл мөрөөдлийг атаа шингэсэн тэнэг үзэмжээрээ тасдаж хаях эрх хэнд ч байхгүй шүү. Тамирчин хүн асч дүрэлзэж, онгирч омогшиж байж амжилтад хүрдэг юм. Асах нь байтугай цогшиж ч үзээгүй жонгинуурууд яагаад ч ойлгохгүй. За уучлаарай. Дахиж яг энэ сэдвээр юм ярихгүй. гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!