Саеид Моллаегийн 100сая койноо МОНГОЛЧУУДАД… УНШ

Моллае нь 2015 болон 2016 онуудад Азийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авсан ба 2017 онд мөнгөн медаль авчээ. 2017 оны Будапештийн Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль авч, 2018 оны Бакугийн Дэлхийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Олимпын тэмцээний шөвгийн дөрөвт дөнгөж сая шалгарсан Саеид Моллаеийн талаар танд сонирхолтой баримтуудыг хүргэж байна.Тэрбээр 1992 оны 1 сарын 5-нд төрсөн буюу өдгөө 29 настай.
Түүнд 2019 оны Токиогийн Дэлхийн аваргын тэмцээнд Израйлын бөх Саги Мукитэй таарахгүйн тулд хагас финалд албаар ялагдахыг Иранын албаныхан даалгажээ. Гэвч тэр үүнийг нь ил болгож шүүмжилсэн бөгөөд улмаар Иран руу буцахаас эмээсэн юм.
Ингээд тэр 2019 он Герман улсаас 2 жилийн виз аван нүүсэн юм. Удалгүй мөн оныхоо 12 сард Монгол улсын иргэншил авсан билээ. 2016 оны Олимпын тэмцээнд тэр 81 кг жинд зодоглосон боловч эхний тойрогтоо Хасан Халмурзаевт ялагдсан байдаг.
Ираны албаныхан болох тус улсын спортын яам, Ираны жудогийн холбооны тэргүүн болон Ираны олимпын хорооны зүгээс Моллаед хандан нэгэн үүрэг өгсөн нь 2019 оны Токиогийн Дэлхийн аваргын тэмцээнд албаар ялагдах ёстой гэсэн байсан билээ. Шалтгаан нь ердөө түүнийг финалд Израйлын бөх Саги Мукитэй тааруулахгүй гэсэнтэй холбоотой.
Харин үүний хариуд нь энэ шаардлагыг ил болгосон Моллае эх орондоо буцахаас эмээж байгаагаа илэрхийлж улмаар Герман улсаас 2 жилийн виз авсанаар Европ руу нүүсэн байдаг.
Уг шаардлага ил болсоноор Олон улсын Жудогийн Холбооноос Иран улсыг олон улсын тэмцэнд оролцохыг нь тодорхойгүй хугацаагаар оролцуулахгүй. Олон улсын Жудогийн Холбооны зүгээс Иран улсын хийсэн үйлдэл нь “ОУЖХ-ны журам, сонирхол, ёс зүйг маш хүндээр зөрчсөн үйлдэл болсон” хэмээн дүгнэсэн байдаг. Уг шийдвэр нь “Иран улс цаашид ОУЖХ-ны дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж улмаар тамирчид нь Израйлын тамирчидтай өрсөлдөнө гэдгээ баталсаны дараа нээлттэй болгоно” хэмээн үзжээ.
Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаей Саеид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилддаж чадах билээ.
ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм.
Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тосон угтсан юм. Өдгөө тэрээр Монгол улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон Монгол улсын тугийг мандуулж яваа эр хүн. Түүний гунигт түүх өнөөдөр харин БАЯРТ түүх болон солигдлоо