зөвлөгөө

Жүжигчин Г.Ундармаа 18кг жин хасаж улам залуу харагдах болжээ.Түүний турсан нууц…

Өдгөө 50 насыг золгож яваа Монголын топ эмэгтэй жүжигчдийн нэг бол U film ийн үүсгэнбайгуулагч Г.Ундармааг мэдэхгүй хүн байхгүй билээ. Single ladies киногоороо анх бүрэн хэмжээний киногоороо танигдаж байсан билээ.

Ундармаа улам л залуулаг, загварлаг болж байгаа нь эмэгтэй хүн хичээвэл болдог зүйл гэдгийг харуулж байгаа юм. Эрүүлмаагийн хоргүйжүүлэх детоксыг хэрэглэж бараг 18кг хассан. Хассан жингээ нэмэхгүйн тулд тодорхой дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзсэн Г.Ундармаа боксыг сонгосон гэдэг.

Тиймдээ ч хөл хориотой энэ цаг үед жүжигчин бүсгүй гэртээ боксын мишоктой болж, жингээ хасч эхэлсэн байна. Мөн үүний хажуугаар йогийн дасгал хийж байгаа гэсэн шүү. Жүжигчин бүсгүй амьдралын эрч хүчээ эргэн тойрныхноосоо авдаг тухай нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Намайг тойрон хүрээлж байдаг сайхан хүмүүсээс асар их урам зориг, эрч хүч авдаг.

Хамгийн түрүүнд нөхрөө дурдах ёстой. Миний хань намайг юу ч хийсэн байнга дэмжиж, урмын үгээр тэтгэж байдаг. Цаг наргүй ажлыг маань ойлгож, байнга утсаар ярьж, ус уугаарай, би очих уу гэх мэтээр халамжилдаг юм. Заримдаа уут дүүрэн юмтай манай багийнхан дээр ороод ирнэ.

Миний найдвартай түшиг тулгуур болдог хүн. Жүжигчин хүмүүс ер нь амархан баярлаж, амархан гомддог. Би багын л айлын бага эрх хүүхэд байсан. Аав ээж минь намайг эрхлүүлж, хайранд умбуулж, зөв өсгөсөн учраас би эерэг хандлагыг эрхэмлэдэг хүн болж өссөн гэж боддог.

Өөрийгөө ч эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэхийг, тийм хүмүүстэй л ойр байхыг хичээдэг юм. Ах дүү нарын маань дэмжлэг бас их. Манай ээжийн талынхан их сайхан тусархуу хүмүүс. Аавын талынхан бол өндөр боловсролтой, үлгэр дууриал болсон хүмүүс. Тэднээсээ суралцсан зүйлс надад олон бий.

За тэгээд мэдээж үзэгчдээсээ асар их хүч авна. Фэйсбүүк рүү үргэлж орж чадахгүй ч хааяа зочлоод таних танихгүй хүмүүсийн урмын үгийг сонсоход сайхан байдаг. Боломжоороо тэр хүмүүст хариу бичиж, харилцаа үүсгэхийг хичээдэг. Ер нь нэг танихгүй хүн хажуугаар инээгээд өнгөрөхөд ч эрч хүчтэй болж, цааш эргээд нуруугаа цэхэлж алхдаг даа” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!