зөвлөгөө

Метронд ийм шалтгаанаас болж 3 настай охиныхоо гутлын улыг гараараа барин явжээ.

Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байдаг . Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга бол үлгэрлэх нь мөнөөсөө мөн билээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хүүхдүүд бага байхаасаа л эхлэн эцэг эх нь юу хийнэ түүнийг дууриадаг билээ. Эцэг эхийн хийдэг үйлдэл хүүхдийн зав авир хүмүүжилтэй нягт холбоотой.

3 настай охиноо метронд авч яваа залуу ээжийн үйлдлийг хараад олон хүн дор бүрээ тунгаан бодох бизээ.

Тэр үед метро зорчигчоор дүүрсэн байв. Суудал сулрангуут ээж охиноо аван суудал дээр сууж гэнэ. Гэнэт охин нь цонхоор харахаар өвдөг сөхрөв. Ийм байрлал авахад охин нь хажууд нь хэн байсныг мэдэхгүй.

Охиных нь бохир гутлыг хажууд байгаа эмэгтэйн хормойд хүргэхгүйн тулд тэр ээж гараараа барьжээ.

Охины хажууд байгаа эмэгтэйн юбка бохирдоно гэдгийг тэр мэдэж байв.

Нэгэн интернэт хэрэглэгч энэхүү бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан ба “Энэ ээж маш боловсролтой, хүүхэд нь ч бас боловсролтой хүүхэд болж өсөх нь дамжиггүй. Энэ бол гэр бүлийн хүмүүжлийн дээд хэлбэр юм! ” хэмээн нийтэлжээ.

Богино хугацаанд энэхүү бичлэг олны дунд эерэг сэтгэгдэл авсан билээ.

“Ээжийн хүмүүжил маш сайн.”

“Эцэг эхчүүд хүүхдүүддээ маш хүчтэй үлгэр жишээ болдог, энэ бяцхан охин эелдэг хүүхэд болно гэдэгт эргэлзэхгүй байна.”

Загнаж зандрахаас илүү үлгэр жишээ болох нь маш том хүмүүжүүлэх арга билээ. хэмээх комментууд аваад байгаа юм.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!