зөвлөгөө

10 настай байхад Аав надад хаяа эм өгдөг байсан нь одоо санахад жирэмснээс хамгаалах эм байсан байна лээ.

Яг ингээд ярих гэсэн чинь хэцvv байдаг юм байна. Би бага наснаасаа эхэлье гэж бодож байна. Би 8 нас хvртлээ эмээ дээрээ өсч аав, ээж гэдэг хvн байдгийг мэддэггvй байсан. Эмээгийн эрх хvvхэд байсан. Эмээ маань намайг нэг удаа цох иж, нэг удаа зо дож vзэж байгаагvй. Тэгээд 8 насандаа аав ээжтэй гэдгээ мэдээд Улаанбаатар хотод аав, ээжтэйгээ хоёр дvvтэйгээ ирсэн. Би танихгvй айлд амьдарч байгаа юм шиг тийм амьдрал маань эхэлсэн. Аав, эмээ хоёр таарамжгvй байдаг болохоор тусдаа байдаг байсан юм байна лээ. Аавын эмээд дургvй дургvйцэл нь над дээр илэрч эхэлсэн.

Анх энэ гэрт ирээд сар гарангийн дараа шөнө унтаж байхдаа ээжийн yйлax дуунаар би сэрсэн юм. Сэрээд хартал аав, ээжийг 3o дoж байсан. Анх удаа би тийм зvйлийг харсан болохоор маш их цoчиpдoж айж байсан. Тэрнээс хэд хоногийн дараа эмээдээ гаргадаг зангаа гаргаад л аавын өмнөөс 3epvvдлэcэн чинь надруу гутал аваад шид cэн. Тэр нь миний толгойг оночихсон. Би чинь эмээгийнхээ хайранд бөмбөрч өссөн болохоор тэр vед маш их айгаад өмдөндөө шэ эн гээ алдсан. Тэрнээс хойш 3o дo x давтамж нь нэмэгдсэн. 3o дo x арга нь илvv нарийсаад суран телее гэх мэт бvхий л юмаар 3o д дoг байсан. Ээжийг ч гэсэн. Ээж намайг өмөөрөх боломж байхгvй. Ээж ч гэсэн өөрөө 3oдyyлдaг байсан болохоор. Тэгээд apxи yyчиxвaл мyyxaй opилж xaшгиpaaд бөөн юм болдог байсан. Тэгэхд би нэгдvгээр анги байсан тэрнээс хойш 3 дугаар анги хvртэл надад биеийн xvч иp xийлэл vзvvлдэг байсан.

3-р анги төгссөн жил байсан. 10 гаран настай байсан. Бид 2 гэр шатсанаас болоод өмссөн хувцастайгаа үлдсэн. аав архи уусныхаа дараа үнсдэг байсан. Аав надад анх охин хүүхэд болгон энэ зүйлийг хийдэг гэж ухуулга хийсэн. Хүчин гэж хэлхэд хэцүү надад ингэж ярьж ухуулга хийж байгаад, Би зодуулж байхдаа зугтаах гэж үзэж байсан тэгхэд аав намайг чи хаашаа явхын чамайг алчихна шүү. Аав надад хаяа хаяа эм авчирч өгдөг байсан. тэгээд энэ эмийг хүмүүс мэдвэл намайг өгч байгааг хүн мэдэх юм бол намайг бариад хорьчихно.Тэгвэл ээж дүү нарыг чинь хэн авч явах юм бэ? гэдэг байсан. Ер нь сүүлд нь бодоход тэр нь жирэмснээс хамгаалах эм байсан байна лээ. Яг иймэрхүү байдалтайгаар 3-р ангийн зун нь дууссан.

Намар болоод ээж дүү нар ирэнгүүт надаас хол байдаг байсан учираас тэр байдал нь саармагждаг байсан. Яагаад тэр жил ээж хөдөө явсан бэ гэхээр урд жил нь ээж хөлөө хугалаад дээр нь аавд зодуулсандаа ч юмуу сэтгэцийн өөрчлөлтөөр шар хаданд хэвтсэн. Гараад хөдөө агаарт ээж дээрээ байна гээд яваад өгсөн байсан. Намар нь ирээд бөөндөө байж байсан. нэг удаа аавтай хамт унтах болоод. тэгсэн аав араас хийгээд тавьсан. Ээж гадарласан ч юмуу надаас нэг удаа асуусан. Аавын чинь бандааш норчихсон байсан гээд тэгхэд нь би ойр дотно байгаагүй ээжээсээ загнуулна гэж айсан ч юмуу юу ч болоогүй ээ гээд л өнгөрчихсөн. Би ээжтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж байгаагүй. Хадаас миний охин яаж байна. Хичээл нь сайн уу ч гэж асууж байгаагүй. Намайг ерөөсөө анхаардаггүй яг л нэг танихгүй эгч байгаа юм шиг. Намайг зодуулхад ээж ерөөсөө өмөөрдөггүй байсан. Тухайн үед ээжийг намайг өмөөрөхгүй байгаад их гайхдаг байсан. Одоо бодход ээж айдаг л байсан байх. Хоёулаа миний төрсөн аав ээж.

Хамгийн анх хийхдээ аав согтуу байсан. тэгээд илж хуруу гараа оруулж оролдсон. тэгээд намайг архи ууж үзэх үү гээд архи уулгасан. Тухайн үед хацар ам халуун оргиод манарсан. Би эмээтэйгээ байхдаа чихэр жимсээ яриад л өссөн. Надад бэлгийн харилцааны талаар юу буруу зөвийг хэнч хэлж өгч байгаагүй. Эмээ маань ч тийм юм ярьдаггүй. Тийм эрэгтэй хүн ч манайд бараг байгаагүй. Сургуульд орлоо ч 1,2-р ангийн хүүхдэд тийм зүйл мэдээж заахгүй. Тэр үед надад энэ болохгүй гэдгийг ойлгох мэдлэг надад байгаагүй. Одоо ч бүгд нээлттэй амар ойлгомжтой болжээ. Би эмээдээ ч энэ тухай хэлж чадаагүй. Эмээ маань бор туранхай хүн байсан тэгээд аав эмээд дургүй болохоороо тэр муу хар эмгэнийг алчихна шүү гэдэг байсан. Энэ байдал үргэлжлэсээр 7-р анги хүртэл явсан. Ээж дүү нар хамт байсан болохоор аав бид 2-ын харьцаа сардаа 1 ч юмуу. Энийг би хэвийн л зүйл гэдэг ойлголттой байсан. Тэгтэл 7-р ангид ороод охидуудтай ярилцаж байхад охидууд ярианаас би онгон тэр онгон, тэр охин хүнтэй унтсан гэсэн балиар юм би л лав тэгсэн бол амиа хорлох байсан юм гэсэн яриаг сонссон. Тухайн үед миний сарын тэмдэг ч ирээгүй байсан. 13 настайгаас л хойш ирсэн. Тэр үеэр ээж бас эмнэлэгт хэвтэж таарсан үеэр юм ирээд дамскаа буруу зөрүү харуулах үед аав надад ингэдэг гээд зааж зөвлөж байсан.

Яг тэр үеэр сургууль дээр охидын үзлэг ирнэ гэхэд би хичээлээ таслаж байсан. Яг яах учираа олохгүй зааж зөвлөх ч хүн байхгүй хэцүү байсан. тэгээд л тэр жил өнгөрсөн. харин 7-р ангидаа би дэлхийн зөнгийн хүүхэд болсон. Тэр үед л миний нүд чих онгойсон гэж боддог. Учир нь өөртөө зарцуулах цагтай гэртээ харихгүй байх цагтай болж байсан. Аавын бид 2-ын харилцаа байсан ч би аль болох зугтаах шалтаг өөртөө гаргаж эхэлсэн. Тэр намар нь ээжийн сэтгэцийн өвчин эхэлцэн байсан. Амьдарч байсан хуучин байшингаа зараад хамаатны айлын хашаанд нүүж орсон байсан. Тэгтэл ээжийн өвчин эхлээд орилж хашгираад айлын цонх хагалчихсан. Тэр үед аав согтуу байсан болохоор уурлаад ээжрүү дайрсан. Тэгээд тэр хоёр хийж эхэлсэн. Дүү болон миний нүдэн дээр. Тэгснээ аав намайг ийшээ хэвт үгүй бол энийг чинь алчихна шүү гэж надруу орилсон. Тэгээд ээж бид хоёртой ээлжилж хийж байсан. Ээж хэдий мэдэж байгаа ч цонх хагалаад цус нөжтөйгөө хутгалдаад 2 гараа хүлүүлээд амаа боолгоцон учираас яаж чадахгүй.

Ээж шар хадандаа хэвтээд эмнэлэгээс гарч ирсэн. Ээж хэдий сэтгэцтэй ч бие хүн нь мэдсэн байсан. Тэгээд аавыг байхгүйд ээж намайг шууд үсдэж банзал янхан аавтайгаа явалддаг гэж зодсон.Тэр цагаас хойш эрүүл хугацаандаа намайг үзэхээ байсан. Одоо би бодоход ээж хэнд хандаж хэлж чадахгүй болохоор уур бухимдлаа надад гаргадаг байсан юм болов уу гэж. Аав ажилаа хийхээрээ дүү бид нарын хэрэгцээд сургуулийн бүх л дэвтэр номоор тасалдаггүй байсан бас ангийн эцэг эхийн зөвлөл байсан. Тэгтлээ явдаг байсан. Тэр аймар харилцаа аав бидний дунд 9-р анги хүртэл үргэлжилсэн. Тэгээд 9-р ангид орох жил аавгэнэт бид нарыг хаяад явчихсан. Бүр ор сурагггүй болчихсон. Тэр үед аягүй амар тайван сайхан байсан. Сургуулиа төгсөх хавараа сургуульдаа бүх юмны нэгдүгээрт сурлагаараа орох гээд хичээж байхдаа сэтгэцийн асуудалтай тулгарсан. Хэсэг хугацаанд зүүдлээд ч байгаа юм шиг. 5,6 хоног тиймэрхүү байж байгаад гайгүй болоод 9-р ангиа амжиллтай төгссөн. 10-р ангидаа ороод төгсөх жил би хоол идэж чадахгүй байгаад байсан тэгсэн би жирэмсэн болчихсон байсан. Тэр үед яагаад ийм болчихов гээд өөрөө ч гайхаад нэхэн бодоод байхад надаас 2 насаар дүү эрэгтэй дүүгээсээ олчихсон байсан. Өмнө нь тэр дүү аавын үйлдлийг дуурайгаад ар өвөрөөс татаж чангаагаад хөдлөөд байдаг байсан.

Намайг 5,6 хоног сэтгэцийн асуудалтай байхад л тэгсэн байгаан. Түүнээс өөр надад гадуур уулзаж учирах хүн байгаагүй. Аав намар нь ирсэн байсан учир би хэлсэн. Тэгтэл аав өөрийнхөө эгч дээрээ дагуулж очоод намайг өөр хүнээс олсон гэж хэлээд 100000 төгрөг зээлсэн. Аав намайг тэр эгчид амла гэсэн. Дахиж гадуур замбараагүй явахгүй гэж хэл гээд тэгээд би амлаад 100,000 төгрөгөөрөө 100-н айлын нэг эмнэлэгт үр хөндүүлсэн. Тэр үед гэдэс маань үнэхээр томорчихсон бараг 5-н сартай байсан байх. Гэхдээ би дүүгээ үзэн ядаад байдаггүй. Аавын буруу үлгэр дуурайлалаас л болсон. Бас нэг асуудал үүссэн нь миний өсвөр насны үе эхэлсэн юм уу бүх зүйл утгагүй санагдаж аавын тэр байдлаас зугатааж архины шилээр гараа хүртэл зүсч байсан. Гэтэл аав ээжийг чинь ална гэхээ больж намайг өөртөө ойртуулахгүй бол дүүг чинь гэдэг байсан. Охин дүү маань надаас 3-н насаар дүү. 5,6-р ангийн л хүүхэд байсан. Би 10-р ангиа төгсөөд эндээс л явья гэж их боддог болсон тэгээд явна гэтэл аав тэгвэл би дүүрүү чинь очино шүү гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд би үргэлжлүүлэхээр болсон. Үргэлжлүүлсэн ч би маш ихээр хориглодог болсон. Тийрээд зугтаагаад л. 10,11-р ангиадаа үерхэл гээд л ангийнхаа бандид үерхэж эхэлиэл аав надад үнэхээр сэжгийн санагдаж надад үхчихмээр л санагддаг болсон. Замын хажуугийн машинруу орчихмоор, хутга байвал дүрчихмээр ч юм шиг тийм хэцүү байдалтай байсан. Тэр үеүүдэд ч ээж намайг хараагаастай алгадаж зодох, чул бариад хөөх гэх мэт асуудлууд байсаар л байсан. Тэгээд эрэгтэй хүний насных ч юмуу архиных ч юмуу эрхээр чалх нь бууж чадалгүй болсон. Тэгээд ч би бас их дургүй зэвүүцдэг болсон.

Сүүлрүүгээ аавд архины цагаан солио илэрч эхэлсэн. Би оюутан болоод задгайраад анх удаа баар саванд орж согтуурч өөр хүнтэй болж үзмээр санагдсан. Тэгээд нэг залуутай үерхэээд сүүлдээ хүнтэй суучихвал энэ гэрээс явах нь зугатааснаас дээр арга гэж ойлгосон. Тэгээд тэр залуугаасаа жирэмсэн болоод төрсөн. Тэр залуу маань төрхөд байхад чихмэл бас чихэр захиа өгөөд 3уулаа сайхан амьдрана гэхэд үнэхээр их баярлаж байсан. Төрөөд гэртээ гараад ирчихсэн байтал ангийн багш залгаад нөгөө залуу чинь цэрэгт татагдчихсан. Ааваас чинь хүүхдийн эцэгийг нь мэдсэн гэж хэлсэн. Би тэр үед бас л яанаа гээд л яахаа мэдэхээ байчихсан. Харин тэр үед хүүхэд маань л надад хорвоо дээр мэдэрч болох хамгийн гоё аз жаргалыг өгсөн. Хүүхэд хараад уяарсан ч юмуу аав ээжийн уурлах хараах нь ч багасаад ирсэн. Дундаа хүүхдээ тавиад өхөөрддөг хэсэг нэг тийм үе явсан. Тэгээд хичээлдээ явсан өдөр ээж залгаад яанаа аав чинь охины чинь хөлөн дээр тамхи унтраачихлаа гэссэн. Би тэр үед заримдаа хадмындаа заримдаа гэртээ гээд ирэн очин явдаг байсан. Тэр үед аавыг би алчихмаар санагдаад цагдаа дуудаад эрүүлжүүлхэд өгсөн.

Би өмнө нь хэзээ ч ингэтлээ уурлаж байгаагүй. Тэгээд хүүхдээ аваад хадмындаа очсон. гэхдээ хадамдаа аавын талаар үнэнийг нь хэлээгүй санамсаргүй гээд л өнгөрсөн. Тэр үед яг цагаан сар болж таарсан. Тэгтэл охины минь аав өөр хүнтэй болчихжээ. Надад зам замаа хөөе сэтгэл нийлэхгүй гэсэн. Тэгээд би хаачих билээ тэвчсээр цагаан сарыг өнгөрөөсөн. Надад ч бас тэгтлээ их хайр байгаагүй. Зүгээр л охины минь аав болохоор хүлээн зөвшөөрсөн. Тэгээд буцаад гэртээ ирэхэд аав уусан хэвээрээ л байсан. Би тэр үед аавд дахиад ингэвэл хамаг булхаайг чинь хэлж байгаад шоронд хийнэ гээд уйлж орилоод хэлж байсан. Охин маань ой хүрээд ээж маань охиынг маань дагуулаад хөдөө эмээ дээр очисон. Би хотод ажил хийхээр үлдсэн. Тэгээд нэг өдөр аав хэдэн найзуудтайгаа сэлэнгэд юм хийнэ гээд явсан. Маргааш нь найзууд нь хүрээд ирсэн. Яасан гэтэл аав чинь унтаад сэрсэнгүй ээ. гэсэн. Тэр үед л бид нарын зовлон тэр газар дууссан.

Тухайн үедээ тэр мэдээг сонсоод уйлсан. дараагаар нь надад баяр төрсөн. Үнэхээрийн амар тайван тийм мэдрэмж. Аав өнгөрөхийн өмнөх жилд шинэ жилийн үеэр архины цагаан солио нь хөдлөөд улаан цогтой зуухаа өшиглөөд гал гарсан. Тэгээд бид айгаад гадаа гараад би хүүхдээ тэврээд зогсож байхад гадаа 00:00 цаг болж тэнгэрт салют буудаж байсан. Тэгхэд би дотроо хашгираад уйлж байсан. Одоо хангалттай. Ирэх жил бүх зүйл сайхан болоосой гээд хүүхдээ тэврээд чичрээд уйлаад зогсож байсан. Бурхан тэр хүслийг маань биелүүлж өгсөн юм шиг санагддаг. Би одоо тэр аүнд нөхцөл байдлаас гарсан ч гэлээ сэтгэлийн шархаа эдгээхгүй жүжигчин чигээрээ л явж байгаа. Би 10 настайгаасаа хойш 12 жилийн турш архичин аавтай, сэтгэцийн өөрчлөлттөй ээжтэй, нэг бяцхан дүүтэй байж ирсэн. 22 наснаас хойш би ганц бие ээж байсан. Тэгж явж байгаад ханьтайгаа учирсан.

Манай нөхөр хэзээ ч архи тамхи хэрэглэдэггүй. Хамт амьдраад 6 жил болж байна. Нөхөртөө охиноо танилцуулахаасаа өмнө би энэ тухай ярьсан. Маш их гайхсан. хэсэг холбоогүй байхаар нь би их сандарсан. Тэгээд эргээд надруу холбоо барьсан. энэ тухай мэдэж байгаа ч ярих дургүй. Би өөрөө ийм аавтай байсан болоод ч тэрүү хэдий нөхөрөө тэгэхгүй гэж бодож байгаа боловч үргэлж айдаг. Хүнээс ямарч араншин гарч болно. Тийм болохоор байнга сэрэмжтэй байдаг.

Хичнээн сайн хүн байсан ч тэр тал дээр үргэлж хардалт байдаг. Гэхдээ мэдээж сайхан байгаасай гэж залбирна. Ааваасаа өөр хүнтэй анх харилцаанд орход ямар нэг мэдрэмж төрөөгүй. Тэр залуу маань чи олон хүнтэй уулзаж байсан юм байна гээд намайг орхисон. хамгийн их мэдрэмж төрүүлсэн нь охиын маань аав байсан. Харин нөхрийн маань хувьд шүргээд үнсэхэд ч сайхан хайр л мэдрэгддэг. Хэрвээ хүнд хойд нас гэж үнэхээр байдаг бол нөхөртөө охин хэвээрээ очих юмсан гэсэн хүсэл байдаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!