Жүжигчин Мөнхсоёл өөрийн цочирдом нууцаа дэлгэлээ

Уран бүтээлээрээ танигдаж амжихаасаа өмнө УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын нэрээр хэвлэлийн “од” болсон тэрбээр анхны амьдралаасаа нэг хүүтэй хоцорсон гэдэг. Урлагийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа жүжигчин Б.Тамиртай учирч, экс эхнэрт нь элдвээр хочлуулж явсан ч түүний хайр сэтгэл бүтээгүй.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Хоёр дахь сонголт нь алдаа байсныг хожуухан ухаарсан жүжигчин Н.Мөнхсоёл уран бүтээлээс өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй гэж эрс шийдсэн гэдэг.
Харин тэрбээр гурав дахь хайрын эзнээ “Яг түүн шиг” шоунд оролцож байх үедээ “Миний хайрт энд ирсэн” хэмээн олонд зарлаж байв. Гэвч түүний дурлал ахиад л бүтэлгүйтсэн бололтой.
Ойрын үед энд тэнд нэвтрүүлэгт оролцохдоо “Би ганц бие ээж. Одоогоор хайр дурлалтай учраагүй явна” хэмээн зарлаж явах болжээ.