зөвлөгөө

Д.Бадамханд дэлхийн авapга боллоо

Узбекистан Улсад үргэлжилж буй бодибилдинг, фитнесийн ДАШТ-ээс Монголын тамирчид хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн билээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тус тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Эх орноо төлөөлөн явсан тэмцээндээ ээж охин 2 том амжилт гаргаад иржээ.

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг хэдхэн хоногийн өмнө эх орноо төлөөлөн охины хамт явсан билээ.

Тус тэмцээнд тун амжилттай оролцсон тэрээр өөрийн цахим хуудаснаа “MR.Olympia ын тайз буюу бодибилдинг фитнесийн хамгийн том, бусад спортоор бол олимп нь гэгдэх мөрөөдлийн тайзан дээрээсээ топ 5 буюу 4-р байрын медальтай буулаа.

Охин маань бикини ангилалын C ангилалд топ 5 д орлоо. (Охиноороо үнэхээр бахархаж байна.) Миний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Өөрийнхөө ангилалд мексик өмнөд америк барзил хар гаралтай 30 аад тамирчинтай өрсөлдөн энд зогсож 4-р байранд орохдоо я.анаа би энэ олон ийм гайхалтай тамирчидаас гарч ирж чадах болуу гэсэн а.йдастай байсныг нуумааргүй байна.

Миний хувьд гархыг хүссэн,өрсөлдөхийг хүссэн бүх тайзан дээрээсээ медальтай буусан. Мөн энэхүү тэмцээнд Монголоо төлөөлөн амжилттай оролцсон Оюунгэрэл,Урансайхан,Анжела нартаа баяр хүргэе.

Энд зогсоно гэдэг нь өөрөө асар их тэсвэр тэвчээр,хөдөлмөрийн үр дүн,сэтгэлийн зориг юм шүү. Өнөөдөр эрэгтэй тамирчид гарах бөгөөд МОНГОЛOO төлөөлөн 3 тамирчин өрсөлдөнө. Одоо очиж дэмжинэ дээ

Мэдээж би бүх Монголчууддаа, МБФХ, үе үеийн тамирчид, гэр бүл, найз нөхөд, CHAMPFITNESS ын агуу гэр бүл, тэр дундаа намайг үргэлж хурцалж,өдөөж зоригжуулж дэмжиж байдаг СОШИАЛын үнэнч дагагч,найз нартаа бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

Мөн Америкт амьдардаг олон МОНГОЛЧУУД маань танихгүй мөртлөө л эндэхийн өнцөг булан бүрээс дэмжихээр ирсэн байсан. Маш их баярлалаа. Мөн яг энэ цаг үед зэрэгцэн УЗБЕКСТАН улсад зохион байгуулагдсан ДАШТ д гайхалтай амжилтыг үзүүлсэн МБФХ ыхоо тамирчиддаа баяр хүргэе.

(Баяр ч хүргэж амжихгүй л явна)Энэхүү тэмцээнд 4 эмэгтэй шавь маань оролцсон бөгөөд Болор 2мөнгө, Энхбилэг 1 мөнгө, 1 хүрэл, Урангоо 4-р байр эзэлсэн. Өнөөдөр Бадамханд маань тэмцээндээ оролцоно.

Би бүхий л сэтгэл зүрхээ энэ спортод зориулсан. Зориулсаар ч байх болно. Олон олон гайхалтай тамирчидыг бэлдэж, олон олон хүмүүст урам зориг бэлэглэхийг хүсэж байна.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!