Ч.Батзаяа 320к-аар хятад утас оруулж ирчээд 700к-аар зарсан уу? Hulan21 нь..

Зах зээлийн өрсөлдөөнд хүч түрэн гарч ирж буй, Монголын анхны гар утас “Hulan 21 plus” өчигдөр (2021.09.21) нээлтээ хийлээ. Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын төдийгүй гаднын зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Импортын бүтээгдэхүүний шинэ загварыг хүлээж, худалдан авалт хийдэг үе ард хоцорч, “Эхлэл”-ийн залуусын шинэ бүтээлийг гар дээрээ авах боломж бүрдлээ. Зорьж чадвал хийж, төлөвлөгөөтэй ажиллавал бүтээж болдгийн бодит жишээ бол “Hulan 21” гар утас юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!iPhone хүртэл Хятадад үйлдвэрлэгддэг гээд өмөөрөөд байна лээ. Өөрсдөө дизайн, бүх юмаа бэлэн болгож пантендчуулж авчихаад, үйлдвэрт захиалга өгч хийлгэдэг шүү. Аль хэдийн бэлэн болсон утсан дээр шошго нааж оруулж ирчихээд iPhone бас ингэдэг гээд өөрсдийгөө хаацайлаад байж болохгүй.
Яахав үйлдийн системээ патенджуулсан л юм билээ. Мобикомоос авсан утас хүртэл асахдаа Мобикомын лого гарч ирдэг шүү. Эхлэл Hulan21 гэж аслаа гээд та нар үйлдвэрлэсэн гэсэн үг биш.
Хамгийн гол нь 110$ (320,000₮) утсыг оруулж ирээд 700,000₮-өөр зарсан нь өөрөө л.уйврын шинжтэй харагдаж байна.