зөвлөгөө

Жүжигчин Намуун: Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг

Мөрөөдлийн театр хамтлагийн гишүүн Эрхэмбаяр хамтлагийнхаа залуухан бүсгүй болох Намуунтай хамтын амьдралаа эхлүүлээд нилээд хэдэн жилийг ардаа үдэцгээжээ. Хосууд маань хоёр талаасаа хүүхдүүдтэйгээ нийлсэн бөгөөд хэзээ ч миний чиний гэж харьцдаггүй үнэхээр гайхалтай хосууд юм. Хайр сэтгэлээрээ нийлсэн л бол хүүхэдтэй байх үгүй нь тийм чухал биш хүүхдийг нь бас хайрлана гэсэн бодолтой ухаалаг хосууд юм.

Саяхан хос хоёр маань шинэхэн үрээ өлгийдөн авч аз жаргалаар дүүрэн байгаа гэнэ. Намууны хувьд мөрөөдлийн театрт жүжигчин хийдэг байсан ба одоогоор хамтлагаасаа гаран гэрийн эзэгтэйн чухал ажлаа хийж байгаа гэнэ. Цаанаа сэргэлэн авхаалжтай цоглог бүсгүй маань саяхан төрсөн ч төрөөгүй юм шиг үнэхээр сайхан биеэ авч яваа нь түүний цахим хуудсандаа нийтэлсэн зургуудаас нь харагддаг.

Эрхэмбаяр Намуун хоёр маань хүүхдүүддээ үргэлж цаг гаргаж байдаг мундаг аав ээжүүд гэдгээ алхам тутамдаа харуулж байгаа юм. Мөн Намуунаа өөрийн цахим хуудсандаа Хүний л амьдрал шүү дээ. Эхэндээ амаргүй л байлаа. Их эм зэг лэс эн. Сүүлдээ ч тоохоо больчихдог юм байна. Үг гэдэг үнэхээр хүчтэй юм. Гэр бүлээ хаясан л гэнэ гэр бүл салг асан л гэнэ хүүхдүүд өнч рүү лсэн л гэнэ. Гэвч ҮНЭН гэх БАМБАЙ гэж байдаг юм байна.

Хэдийгээр аманд орсноороо сэтгэлд бууснаараа ам уралдан шүүмжилсэн дарамт дэндүү их байсан ч бодит байдлын үнэнийг бид мэдэж байсан учраас сэтгэлд нэг их хүнд тусаагүй. Бодит байдал, үнэн гэж чухам юуг хэлээд байна вэ? Гэр бүлийн аз жаргал гэдэг хүүхдийн гэрэлтсэн харцанд оршдог. Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг. Бидний гэр бүл 4н хүүхдийнхээ хамт ам бүл 6 уулаа аз жаргалаа аваад, үнэн гэх бамбайгаа бариад шинэ гал голомтондоо орлоо хэмээн бичиж байсан бол өдгөө шинэхэн хүнээ хүлээж аван 7уулаа аз жаргалтайгаар амьдарч байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!