зөвлөгөө

Хакухо М.Даваажаргал: Би зодог тайлах болно. Баяртай Япон улс, Сайн уу Монгол улс

Зодог тайлж буйгаа зарласан ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнгөрөсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулав. Өдгөө 36 настай түүний хувьд цаашдаа Магаки гэх нэрээр Мияагино дэвжээнд дасгалжуулагч хийнэ. Рёогокү Кокүгикан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хакүхо “Бүрэн тайвширлаа. Би зодог тайлах шийдвэрээ өнгөрсөн долдугаар сард Нагоя башёгийн 10 дахь өдөр гаргасан. Тухайн үед миний зорилго хоёр оронтой даваа авах байсан.

Арав дахь даваагаа аваад, багшдаа болон дэвжээнийхэндээ энэ башёгийн дараа зодог тайлахаа хэлсэн” гэв.2020 оны наймдугаар сард Хакүхо өвдгөндөө хагалгаа хийлгэж, оны төгсгөлд Covid-19 авсан. Үүнээсээ болж энэ оны эхний гурван башёд бүрэн барилдаж чадаагүй. Харин долдугаар сарын башёд хүчтэй эргэн ирж, 15 даваа, нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртсэн билээ. Тэрбээр шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж давсан.

Энэ талаараа аварга “Тэрүнофүжид үлдсэнийг нь үлдээж болох юм байна гэж мэдэрсэн. Хагас жилийн дотор хоёр удаа хагалгаанд орсны дараа эмч маань надад бүх зүйлээ хийлээ гэдгээ хэлсэн. Хэрэв дахиад хагалгаанд орох шаардлагатай болвол хиймэл үеэр солино гэсэн” гэжээ. Хакүхо долдугаар сард зодог тайлж буйгаа зарлах гэсэн боловч цаг нь таараагүй аж. Юуны өмнө тэрбээр Тэрүнофүжиг ёкозүна болохыг хүлээж, дараа нь Токиогийн олимп болон паралимпыг дуусгахыг хүсчээ.

Үүний дараа зарлах гэсэн боловч дэвжээнд нь халдвар гарч дахиад хойшилсон аж.Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 2001 хавар анхны башёдоо барилдаж, дээд зиндааны анхны түрүүгээ 2006 оны Нацү башёд хүртэж байв. Сүмогийн дэвжээнд сонгогдож чадаагүй нутаг буцах гэж байсан 15 настай, 62 кг жинтэй Монголын үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбатын хүүг Мияагино ояката дэвжээндээ авч байв. Түүнд Хакүхог Кёкүшюзан Д.Батбаяр санал болгож байсан түүхтэй. Хакүхо “Багш маань үнэхээр эелдэг хүн. Түүнээс сайхан үгс сонсохын тулд би бэлтгэлээ шаргуу хийдэг байлаа.

Энэ л намайг сүмочин болгож, дараа нь озэки, ёкозүна цол хүртэхэд тусалсан. Туранхай байсан учир хурдан томрохыг, хү.чтэй болохыг хүсч байсан үеүд бий. Гэхдээ багш маань зөв бодолтой байсан. Миний я.лалтууд түүний бэлтгэл, үндсэн зарчмуудад үнэнч байсны ачаар бий болсон юм” гэв.Хакүхо дээд зиндаанд 1187 ялалт авч, ёкозүна цолтой 84 башё барилдан, дээд амжилт тогтоосон. 2000-аад оны дунд болон эцэс үед Хакүхо-Асашорюү гэх ривал сүмогийн ертөнцийг байлдан дагуулж байлаа. Гэвч харамсалтай нь, Асашорюү зодооны хэрэгт нэр холбогдож, 2010 онд зодог тайлсан.

Түүнийг сүмогоо орхисны дараа ёкозүна цолтой ганц бөх үлдсэн нь Хакүхо. Тэрбээр 19 настай байхдаа 2004 оны арваннэгдүгээр сард ёкозүна Асашорюү Д.Даваадоржтой барилдсан барилдаанаа мартдаггүй аж. Энэ талаар Хакүхо “Тэр бол миний анхны мөн цорын ганц маэгаширагийн эрэмбэтэй байхдаа ёкозүна цолтой бөх ялсан барилдаан.

Би тэр үед чансаа ахиж, хана мөргөж байлаа” хэмээн ярьжээ.Хакүхо 63 барилдаан дараалан нэг ч уналгүй давж, 2010 оны арваннэгдүгээр сарын башёд Кисэносатод өвдөг шороодож байв. Энэ талаараа ярихдаа “Би Фүтабаяама аваргын 69 дараалан я.лсан амжилтыг эвдэх зорилготой байсан. Гэвч я.лагдчихсан. Энэ я.лагдал өнөөгийн намайг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн дурсчээ. 2011 оны нэгдүгээр сард Хакүхо зургаан башё дараалан түрүүлж, сүмогийн түүхэнд энэхүү амжилт үзүүлсэн Таихо, Асашорюү нартай зэрэгцэж ирсэн.

Мөн тэрбээр 2015 оны нэгдүгээр сард 33 дахь удаагаа Японы Эзэн хааны цом хүртэж, Таихо аваргын тогтоосон дээд амжилтыг эвдсэн. Хакүхо ирээдүйнхээ тухай ярихдаа “Би бөхчүүддээ халуун дотно хандаж, халамжилдаг Мияагино багштайгаа адилхан болохыг хүсч байна” хэмээн залуучуудыг өөрсдийн өвөрмөц авьяас чадвараа хөгжүүлэхийг зөвлөжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!