зөвлөгөө

Сая болсон явдал шүү. Хөл муутай эмээ хамар хашааныхаа залуу хүүг

Сая болсон явдал шүү. Хөл муутай эмээ хамар хашааныхаа залуу хүүг гуйж нүүрсэнд бичиг баримтаа өгөөд явуулжээ. Залуу хэдэн цаг даарч хөрөн очерлож байгаад нормын 3 шуудай шахмал түлшийг нь авч өгөх гэтэл заавал өөрийн биеэр ир гэж загнаад буцаад явуулсан байх юм. Юу гэсэн үг вэ?!


Х.ятадад гуйж гувшаад ч зaрж чаддаггүй нүүрсээ иргэдээсээ харамлав. Монголын иргэд шуудай нүүрсэн дээр шөнөжин очерлодог, бас нүүрсний талон авдаг, тэрийг нь хороон дарга зөвшөөрч олгодог, бас болоогүй настай, хөл муутай хүнийг заавал өөрийн биеэр ирж ав гээд даналзаж суух! Ингэж засагладаггүй байх аа.

Өвөл болохоор хүйтэн болдог нь тодорхой байхад зуны зургаан сар бэлдэж байхгүй юугаа хийсэн юм бэ? Нөгөө нам нам гэж гүйсэн жижиг том дарга нарт хүнээ бодох, ажлаа явуулах мэдлэг чадвар, сэтгэл байна уу?


Одоо тэгээд шийдэл нь юу вэ?
Ойлгомжтой! Шахмал биш зүгээр шигшсэн нүүрс яаралтай нийлүүл. Хэрвээ бас чадахгүй бол түүхий нүүрсээ чөлөөтэй хот руу оруулж заруул аа. Хөлдөж үхэлтэй биш, даарч хөрснөөс к.о.р.о.н.а нь ч гаарчихна. Утаа биш хүн нэгдүгээрт шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!