зөвлөгөө

Бүсгүйчүүддээ зориулав:

Хүн бүр хүйсэндээ төрсөн талаараа ямар нэгэн бодолтой явдаг байх. Ямар азаар өөрийгөө эмэгтэй, эрэгтэй болж төрсөн юм бэ гэх хүнийг олонтой сонсож байсан байх.Бүх л эмэгтэйчүүд маань эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг. Гэвч эмэгтэй хүн байхын утга нь маш олон гайхалтай зүйлийн нэгдэл болж байж гэмээнээ энэ нэрийг бид үнэ цэнэтэй авч явах билээ.Та гайхалтай эмэгтэй байхыг хичээгээрэй. Үүний тулд өөрт байгаа сайхан чанаруудаа нээн гаргаж, өөрийн зарчмаа бий болгоорой.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

• Эмэгтэй хүнд хэдий чинээ зорилго мөрөөдөл хобби дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна өөртөө итгэлтэй болж, төдий чинээ нөхрийн бусдын хэрэгт оролцох нь бага байдаг. Өөрийн сайн талаа тодорхойлж, хийхийг хүссэн зүйл байвал яг одооноос хийж эхэл. Өөрийн хийх зүйлийг бусдаас бүү асуу.

• Дөрвөн настай бяцхан хүү эмэгтэй хүн бол цэцэг гэж дүгнэсэн байдаг. Сайхан харагдах нууц нь сайхан харагдахыг хүсдэг бол уйгагүй суралцаарай. Сайхан харагдахад мөнгө чухал гэж бодож байна уу? Үгүй шүү, та үсээ сайхан угаагаад чамин хавчаар зүүж, уруулаа будахад л дэгжин харагдах болно.

• Эр хүнээр байнга даалгадаг эмэгтэйг би хувьдаа дэмий зүйл хийж байна гэж үздэг. Өөрийн хэрэглэсэн зүйлээ өөрөө төл. Төлж чадахгүй бол эрэгтэй хүнтэй хамт битгий бай. Мөнгөнд хянуур хандаарай. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хадгалаж сурах, өгч сурах, хэрэв байхгүй бол сэтгэлээр битгий унаарай.

• Хувцасаа цэвэрхэн сайхан өмс. Хэдийгээр олон хувцастай байх боломж хязгаарлагдмал бол ганц нэг чанартай хувцасыг заавал байлга. Цэвэрхэн хувцас таны өмнөөс ярих болно.

• Өөртөө байнга анхаарал хандуулаарай. Будгаа заавал арилга, хүзүү гараа байнга арчил. Өглөөний цайгаа тогтмол уу. Орны даавуу, алчуур, дотуур хувцасаа байнга цэвэр байлгаарай. Эхлээд хооллолт, нойр зөв байж, стресс уур бухимдлаас өөрийгөө сэргийлж чадна. Үгүй бол юуг ч захирч чадахгүй.

• Уйдаж байна гээд хэн дуртай залуустай битгий уулзаарай. Наанаа инээж байвч эрэгтэй хүн ихэмсэг бүсгүйд дуртай. Ганцаараа амьдардаг эр хүний гэрт битгий хоноорой. Эр хүнтэй үдшийг өнгөрүүлэвч эмэгтэй хүн гэртээ хоноорой.

• Зарим зүйлийг заавал ярих хэрэггүй. Нууцлагдмал байж инээмсэглэхэд хангалттай. Нулимсаар түрий барьж болох боловч уйлж байдаг эмэгтэйг өрөвдөж хайрлахаас илүүтэй дургүйцэж байдаг байна. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэхдээ заавал түүнийгээ яриад байх шаардлаггүй.

• Бусдад амьдралд сонирхолтой хэвээр үлдэхийн тулд зарим зүйлийг байнга шинэчилж сольж байгаарай. Үсний засалт, уруулын будаг, хувцаслалт гэх мэт. Өөрийгөө сайн хайрлаарай. Учир нь өөрийгөө хайрлахын ашиг нь ямар нэг хэцүү асуудал тулгарахад даван туулах ухааныг хуримтлуулж байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!