зөвлөгөө

Та тамхи татдаг бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглээрэй!

Зарим хоол хүнс, уух зүйлс нь тамхинаас гарахад ихээхэн тус болдогийг та мэдэх үү? Хэрэв та өөрөө эсвэл хэн нэгнийг тамхинаас гаргахыг хүсч байвал доорх 4 төрлийн хүнсийг мэдээд аваарай.

1. Жимс, хүнсний ногоо

Тамхи нь кальци, витамин С, Д зэрэг чухал тэжээлийг биед шингэхэд саад болдог. Жишээлбэл, нэг тамхи татхад 25 мг витамин С-г биеэс гадагшлуулж байдаг. Тиймээс илүү их жимс, хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь эдгээр тэжээлийг сэргээж, тамхи татах хүслийг бууруулахад тусалдаг аж.

Тамхи татахаа больж эхэлмэгц хоол хүнс илүү амттай санагдаж, амт нь тодрох тул та хоолонд илүү дуртай болох болно.

2.Хүн орхоодойн цай

Хүн орхоодой нь никотиний донтолтыг эмчлэх чадамжтай байдаг тул тархин дахь мэдрэлийн эсийн допаминий нөлөөг сулруулж, тамхи татах хүслийг бууруулдаг нь зарим судалгаагаар тогтоогджээ. Тиймээс хүн орхоодойтой цай уух нь тамхи татах дур сонирхлыг бууруулах тустай юм.

3.Сүү, цагаан идээ

Тамхи татдаг хүмүүс сүү уусны дараа тамхи татахад, тамхины амт муухай болдог гэдгийг баталдаг. Тиймээс тамхи татмаар санагдах үед сүү, цагаан идээ хэрэглэх нь танд тамхинаас гарахад тусална.

4.Сахаргүй бохь, гаа

Бие махбод тань тамхи татахыг шаардах үед бохь эсвэл гаагаар амаа завгүй байлга. Мөн бохь зажлахад тамхи татахаас хавьгүй урт хугацаа зарцуулж болох тул энэ арга үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

Үүнийнээс гадна та тамхинаас гарах үедээ ямар хүнс хэрэглэхээс зайлсхийхээ мэдэх хэрэгтэй. Архи, кафейн, мах, чихэрлэг эсвэл халуун ногоотой зүйлс нь тамхины амтыг сайжруулж, тамхи татах дур хүслийг өдөөдөг тул эдгээрээс зайлсхийх нь чухал. Энэ мэт зөв хооллох нь тамхинаас гарах “тэмцлийг” тань хөнгөвчилөх болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!