зөвлөгөө

Харвардад тархины саажилттай хүүгээ бүртгүүлсэн эхийн тухай сонирхолтой түүх

Хүүхэд өсгөхөд сайн боловсрол эзэмшүүлэх нь амаргүй ажил юм. Гэхдээ гайхалтай нэгэн ээж хүүгээ дэлхийн хамгийн шилдэг их сургуульд тархины саажилттай ч гэсэн түүнийг үл тоон, хамгийн сайн мэргэжилтэн болгожээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Харвардын энэ оюутанг Дин Дин гэдэг бөгөөд түүний сайн ээж нь Жоу Хуанян юм. Түүний хүү тархины саажилттай хүнд төрсөн. Эмч хэлэхдээ: “Энэ хүүг эмчлэх арга алга. Том болохоороо тэр оюун ухааны хомсдолтой болж магадгүй, бүр дордвол хэвтэрт орно.” гэжээ.

Эдгээр бэрхшээлийг үл харгалзан түүний ээж хэзээ ч бууж өгөөгүй. Тэрээр хүүгээ аврах болно гэж олон жил шаргуу ажилласан. Харин хүүгийн аав нь хариуцлагаас зугтан тэр хоёрыг орхин явжээ.

Хүүхэд өсгөх хүнд ажил хэдий ч хүүгийн ээж тархины саажилттай хүүгээ ганцаархнаа энэ олон жил өсгөсөн байна. Хэдий хэцүү ч гэлээ Дин Диний ээж өөртөө “Бууж өгч л болохгүй, нэг л өдөр амжилтад хүрэх болно” гэж өдөр бүр хэлдэг байжээ.

Ээж нь хүүгээ бусад хүүхдүүдээс өөр гэдгийг мэдээд сэтгэл нь шулууджээ. Дин Дин дөнгөж хоёр настайдаа зогсож сурсан бөгөөд түүний хөгжил бусад хүүхдүүдийнхээс удаан байсан байна. Жирийн хүүхэд хэдхэн удаа хийснээр сурдаг зүйлийг Дин Дин өдөр, сар, заримдаа бүр хэдэн жил зарцуулдаг байв.

Азаар Дин 1 настай байхдаа сэтгэцийн чадвараа туршиж үзсэн боловч бага зэргийн хөдөлгөөний бэрхшээлтэй тул хөдлөхөд хүндрэлтэй гэж оношлогджээ. Энэ нь түүний ээжид маш их итгэл төрүүлсэн юм. Хэрэв тэр хичээвэл тэр хүүдээ өөрийнхөөрөө амьдрах итгэл найдварыг өгөх юм байна гэдгийг мэдэж байжээ. Тэрээр ээжийнхээ зааж өгсөн зүйлийг үргэлжлүүлэн хичээнгүйлэн сурсаар л байв.

2007 онд Хятадын ЭЕШ-д 660 оноо авч Бээжингийн Их Сургуульд элсэн орсон. (БНХАУ-д ЭЕШ дээд оноо 750 байдаг байна)
2011 онд Бээжингийн Их Сургуулийн Олон Улсын Хуулийн Сургуульд Мастерын зэрэг хамгаалахаар элсэн орсон.
2016 онд Харвардын Их Сургуулийн Хуулийн Их Сургуульд амжилттай тэнцэн оржээ.
Эмч нар найдваргүй хэмээн бодож байсан хүү, жирийн нэгэн хүний ч хийж чадахааргүй зүйлсийн ард гарсан нь үнэхээр гайхалтай.

Төгсөлтийн хувцастай ээжийнхээ хамт сургуулийн урд зогсоод Диний нүдэнд итгэл дүүрэн ирээдүй гал цог байгаа бол, ээж нь хэзээ ч шантралгүй зүтгэсэн тэр нэгэн сэтгэл зураг дээрээс харж болно.


Хүүхдээ тууштай байлгахыг хүсвэл дотоод хүчийг нь чухалчлах нь зүйтэй юм

Дин Диний ээж хүүгийнхээ санаачилгыг илүү хөгжүүлжээ. Асуудал гарах үед хүүдээ шийдлийг нь хэлэх бус өөрөөр нь судлуулж хариултыг нь олуулах, зайлшгүй тусламж хэрэгтэй бол хамгийн сүүлд нь л туслалцаа үзүүлдэг байсан нь хүүг нь биеэ даасан хүн болоход гол хүчин зүйл болсон байна.

Динийг бага ангид байхад ээж нь түүнд толь бичиг өгч, ханзны утгыг нь мэдэхгүй бол өөрөөр нь олуулдаг байв. Тэр хүүгийнхээ гэрийн даалгаврыг хэзээ ч шалгаж байгаагүй. Үүний оронд тэр даалгавраа хүүдээ даалгасан тул Дин Дин гэрийн даалгавраа тайван, нухацтай хийх сайн туршлагыг сурчээ.

Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ сурч боловсроход оролцдог. Дин Диний ээж харин түүний бие даан сурах чадварыг хөгжүүлэхэд анхаарч байжээ. Тиймээс Дин Дин үргэлжлэн өсч, амжилтанд хүрэх гол шалтгаан нь ээжийнх нь анхаарал биш харин өөрийн дотоод чадвар байв.

Хүүгийнхээ баттай ар тал нь байхын тулд хүүтэйгээ хамтдаа дэвших

Хүүгээ хөгжүүлэхийн хажуугаар ээж нь бүхий л талаараа хамтдаа хөгжиж байжээ. Тэрбээр санхүүгийн олон эх үүсвэртэй болохын тулд хэд хэдэн ажил давхар хийдэг байж. Дин Дин дунд сургуульд сурч байхдаа биеийн шалтгааны улмаас биеийн тамирын хичээлдээ оролцдоггүй байжээ. Харин ангийнх нь сурагчид түүнийг яагаад загнахгүй байгааг багшаасаа асуухад багш нь хүүхдүүдэд Дин Дин “тархины саажилттай” гэж хэлэхийг сонсоод хүү сэтгэлээр унан ээждээ сургуулиасаа гармаар байгаагаа хэлж байжээ. Харин түүний ээж бүтэн шөнө вагон-аар явж сургууль дээр нь очиж ангийнх нь хүүхдүүдтэй ярилцаж ойлгуулсан гэдэг. Түүнээс хойш Дин Динийг хэн ч дээрэлхээгүй бөгөөд үргэлж ангийнхаа тэргүүний сурагчаар тодорч байсан байна.


Дин Дин удаан хөдлөгөөнтэй л болхоос биш бусал бүхийл зүйлсийг хийж чаддаг

Одоогийн байдлаар Диний ээж, хүү хоёр сайн сайхан амьдарч байна. Тэр хэзээ ч шантарч байгаагүй. Гэхдээ тэр хүүгээ бүх зүйлийг удаан хугацаанд хийж чадна гэдэгт үргэлж итгэж ирсэн. Ээж нь бас хүүгээ бусад хүмүүсээс ялгарах зүйлгүй гэж үздэг бөгөөд Дин Дин чадварлаг гэдгээ бусдад харуулсан юм.

Энэ олон жилийн турш түүний ард ээжийнх нь хайр болон итгэл найдвар байжээ. Хүүгээ дан ганц сурлагын тал дээр амжилтад хүргэхээс гадна хүн чанарын хувьд ч дутахааргүй хүн болгож гайхамшгийг бүтээсэн энгийн нэгэн хятад ээж.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!