зөвлөгөө

Муур эзнээ отдог гэж үнэн байх (Болсон явдал)

Манайд нэг золбин муур орогнох болов. Би дуртай байгаагүй боловч, нэг их хөөж туусангүй, бага сага идэх юм өгдөг байлаа. Би хоолныхоо махыг өдөрт нэг хүний идэх хэмжээтэй бага багаар таслан хадгалдаг байсан юм. Ганцаараа бол нэг хувь, хоноцтой бол хоёр хувийг хэрэглэх жишээтэй.

Тэгтэл нэг өдөр хоолны минь махыг нөгөө муур идчихжээ. Хашраая гэж бодоод хогийн шүүрээр нэлээн сайн зодчихсон чинь хэд хоног алга боллоо. Ашгүй дээ л гэж бодож байсан. Нэг өдөр хүрээд ирчихлээ. Хоол унд өгсөн чинь идсэнгүй.

Шөнө орондоо орчхоод хараад байсан , муур зуухны аманд суучхаад л урд хөлийнхөө тавгийг долоогоод байна. Урьд нь тэгдэггүй байсан болохоор нь, би жаахан сэжиглээд унтахгүй хараад байв. Гэрлээ ч унтраасангүй. Муураа харах яльгүй зай гарган, хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчхөөд худлаа хурхираад байсан чинь нөгөө


муур гэнэт зуухны ам онгойлгож, нойтон сарвуугаараа цог атгаж хөнжил дээр минь шидчихээд ганц үсрээд тооноор гараад явчихдаг байгаа. Муур эзнээ отдог гэж үнэн байх аа.

Tags: Муур

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!