Бяцхан дүүгээ аюулаас аварсан зоригт баатар

7-р сарын 9-ний өдөр 6 настай Бриджер гэх хүү бяцхан дүүгийнхээ амийг аварчээ. Тухайн өдөр гадаа тоглож байсан дүү рүү нь хөрш айлынх нь нохой дайрсанд Бриджер дүүгээ аврах бүхий л арга чаргыг хэрэглэн нохойтой зодолдсон юм. Нүүрэндээ хэд хэд хазуулсныхаа дараа хүү дүүгээ хөтлөн зугтаж дүүгээ аюулгүй газар аваачсан байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Бриджер дүүгээ анх төрөх үед харж байгаа байдал.
Тэрээр Аванжерс киног үзэх маш дуртай байсан нь түүнийг ийнхүү зоригтой шийдэл гаргахад хүргэсэн гэж түүний гэрийнхэн болон ойр тойрны хүмүүс нь хэлж байгаа юм. Бриджер бол Аванжерийн баатруудаас илүү баатар.
Хүү эмнэлгээс өнөөдөр гарсан ч тэрээр огтхон ч инээж нүүрээ хөдөлгөж чадахгүй байгаа юм. Тэр хэлэхдээ “Хэрвээ хэн нэгэн үхэх байсан бол тэр нь би байх байсан гэж” хэлжээ. 90 оёдол пластик мэс засал амжилттай болсон ч түүний эцэг эх одоог хүртэл сэтгэл санааны хямралаас гараагүй харин түүний нагац эгч нь нийгмийн сүлжээнд хүүгийн тухай мэдээг оруулан бүх алдартай киноны баатруудыг уриалан түүнд сэтгэлийн дэм өгөхийг хүссэн байна. Уг мэдээг дуулсан алдартнууд түүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.