зөвлөгөө

Залуу эмэгтэйчүүдийг баян, хөгшин эрчүүлтэй хамт архи ууж, орой нь заавал караокед цуг дуулахыг шаарддаг бсан.

Хятадад үндэсний хэмжээний том компанид ажилладаг байлаа. Цалин маш өндөр ч тэрийгээ дагаад дарамт ихтэй. Тэр дарамт нь гэхдээ ажилтай ямарч холбоогүй, ажилдаа бол би дуртай. Манай дарга эмэгтэй хүн байсан тэгсэн мөртлөө доороо ажилладаг залуу эмэгтэйчүүдийгээ албан тушаал өндөртэй, баян, хөгшин эрчүүлтэй хамт хоолонд орж архи ууж, орой нь заавал караокед цуг дуулахыг шаарддаг бсан. Бараг л ширээний хүүхэн шиг байлгах гээд.

Нэг удаа бүр халуун рашаанд хамтдаа ор гэж дарга маань дарамтласнаас хойш би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч бсан юм. Тэр үед миний хамгийн сайн Монгол найз маань намайг стресснээс гаргахын тулд Монголоор хамт аялахыг урьсан. Тэгээд 14хөн хоног Монголын хөдөөгөөр аялаад ирэхдээ хамаг стрэсс дарамтаасаа ангижраад эргэж ирсэн. Манай хамаатны дүү хүртэл миний царайг харчихаад та улам хөөрхөн болчихсон байх юм гээд бүр гайхаж бсан юм чинь.

Тэгээд шинэ ажилд орсон, 1 жил ажиллаад байж байхад миний тэр Монгол найз хамт Bubble tea shop нээж ажиллуулах санал тавьхад би огт эргэлзээгүй шууд зөвшөөрсөн. Би шинэ газар, шинэ юм хийж өөрийгөө сориxыг хүссэн мөн Монголд байх надад маш тухтай тайван амгалан санагдсан юм.

Хятад хүмүүс кареерын хувьд маш их өрсөлдөөн дунд бдаг минийх ч бас тэр дундаа өндөртөө ордог байсан. Тэндэх ажил кареер бүх зүйлээ орхиод Монголд жижигхээн хөөрхөн Bubble tea shop ажиллуулж амьдрахаар болоход гэрийнхэн минь тун дургүй байсан. Миний Хятад найзууд үргэлж хэцүү газар шүү дээ яагаад заавал монгол гэж асуудаг, надад энд байх үнэхээр эрх чөлөөтэй мэдрэгддэг учраас гэж би хариулдаг. Монголд амьдрахаар ирээд би найзынхаа гэр бүлтэй хэсэг хамт амьдрах шаардлага гарсан. Ээж, аав нь бид 2ыг заримдаа үд хүртэл унтахад огт сэрээдэггүй, тэр нь их хөөрхөн.

Хятадад манай гэрт бол бүтэн сайн өдөр бсан ч хамаагүй дандаа эрт сэрээдэг. Манай найз тусдаа амьдардаг болчихоод онцын шаардлагагүй ч гэсэн өдөр бүр ээж аавтайгаа утсаар ярьдаг нь надад бас таалагдсан. Яагаад гэвэл би урьд нь аавтайгаа баярын өдрүүдээр, эсвэл сардаа нэг удаа ч юмуу холбоо барьдаг, жаахан хөндий харьцаатай бсан юм. Найзаасаа үлгэр жишээ аваад аль болох аавтайгаа утсаар ярьж байхыг боддог болсон.

Аавын маань хүйтэн хөндий байдал зүгээр л тэр хүний зан араншин юм бнадаа л гэж хүлээж авдаг болсон. Найзыгаа дагаж Монголд очиж амарсан нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл юм шиг санагддаг. Одоогийн байгаа амьдралдаа би хайртай.

Эх сурвалж: Choirongoo

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!