У. ХҮРЭЛСҮХ ТАЛЦАЛ, ХУВААГДЛАА БОЛЬЖ, БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСТНЭЭРЭЭ ЗҮТГЭХ ХЭРЭГТЭЙ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрээр “мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” гэлээ.
Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ.
C.O.V.ID-19 тахлын үеэр хөл хорио тогтоож, улсын хил хаагдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон тул хүүхдүүд болон тэдний гэр бүлийн амьдрал шинэ хэв маягт шилжсээр байна.
Коронавирусийн цар хүрээ тархах тусам буруу ташаа мэдээллүүд нэмэгдэв. НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор ажиллаж байна.