зөвлөгөө

Найз бандитайгаа анх удаа у н таж үзсэн юм. Ямарч хөх гүй байсан гэж тэр банди нь ярьснаас болоод

Би 16настай. Ээж аав 2 дүүтэйгээ амьдардаг. Эрэгтэй дүү маань 11настай бага дүү маань 7той. Миний үеийн сайхан охин 16 давхраас уна.ж ам.иа алдсаныг уншаад бичихээр шийдлээ. Өсвөр нас бол толинд өөрийгөө харсан ч би биш байна гэж итгэж мэдэх өд шиг нэг тийм хөөрүү нас. Бүх зүйл анхных байдаг. А.лдаа бүр нь анхных байдаг. Тийм болохоор бидний сэтгэлзүй тог.творгүй үргэлж савалдаг .

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Жишээ нь манай найз охин yo.utub.e суваг нээж , бичлэг хийж , in flue nce болно гэж ярьдаг. Мөрөөддөг. Тийм ч учраас өдрийн ихэнх цагийг блог хийдэг хосууд , одууд , бэ лг ийн пост gi ve way зарласан олны танил эгч нарын блогыг үзэж өнгөрөөдөг. Тэднийг дуурайж яг ижилхэн юм худалдаж авч , яг адилхан байхыг хичээдэг мөрөөдөмтгий охин.


Одоо нэг юм хэлье. Энэ найз маань өнгөрсөн жил найз бандитайгаа анх удаа у н таж үзсэн юм. Ямарч хөх гүй байсан гэж тэр банди нь ярьснаас болоод манай сургуулийн зарим хөвгүүд түүнийг ig , face нтр ээр нь шоо лж ямар байсан бэ? хөхөө яасан юм бэ? гэх мэт доромжилж эхэлсэн Найз маань ам иа хо рловол намайг хүмүүс хэр удаан ярилцаж байгаад мартах бол , ү хчи хвэл хэр их хүн хар амсах бол гэж ярьсан. Би үнэхээр их айсан. Хэзээч ийм зүйл дахин яриарай гэж найзаасаа гуйсан. Блог хийх хүсэл нь унтарч , гоё гоё зургаа янзалж ig даа хийх нь багасч нуу цлагдмал болсон .


Хамгийн гол нь тэр найз маань энэ их төгс эгч нар , төгс хосууд , төгс баян чинээлэг блогчид , yo utu ber чид , сурталчилж өгсөн эмнэлэгтээ үнэгүй бо токс шаху улж уруулаа янзлуулж арьсаа татуулдаг олны танил эгч нар шиг үргэлж төгс байх ёстой гэсэн бодолтой . Амьдрал блог доторх шиг байдаггүй бүгд харагддагаасаа өөр гэдгийг өсвөр насны охид мэддэггүй. Ээжүүд нь хэлж өгдөггүй.Тэр төгс гоё эгч нар, олны танилууд өсвөр насны бидэнд тохиолдож болох бэр хшээл , сарын тэм дэгийн өв дөлт , анхны хайр , анхны үерхэл , салалт хая гдалт яаж давах туулах тухай хэзээч хэлдэггүй ярьдаггүй бидэнд тийм блог контент бичлэг зориулж хийдэггүй. Учир нь тийм бичлэг хийгээд ивээн тэтгэх байгууллага , оронд нь авах бэ лгийн багц , бартер байхгүй учраас нөгөө л гоо сайхны ком , гоо сайхны мэс за слын эмнэлэг , хоолны ресторан , онлайн шопууд , брэндүүдийн сурталчилгаа хийж өөрсдийгөө in fluncer гэж нэрлэцгээдэг.

Гэтэл манай найз шиг эм зэг охидод мэдээлэл авангаа дагаж хөгжих суваг , чиглүүлэгч олны танил хүмүүс , хэрэгтэй мэдээ үнэндээ алга даа . Үргэлж төгс байхыг сурталчилж заах тусам охид , өсвөр насны бид нар алдах эрхгүй, энгийн байх эрхгүй болчихоод байна шүү дээ. Бид нар үргэлж чадаж , онц сайн байж чадахгүй учраас алдсан үедээ яах ёстойгоо мэддэггүй шууд нөгөө мундгуудтай өөрсдийгөө харьцуулаад эхэлдэг. Ам иа хо рлолт , сэт гэлээр унаж байгаа ихэнх тохиолдол өөрийгөө хэтэрхий аз гүй , орхигдсон цор ганц гэж бодосноос болдог гэж би боддог. Тийм орхи гдсон мэдрэмжийг үргэлж өгдөг , үргэлж төгс байхыг далд сурталчилдаг сошиал одуудыг үзэхгүй байх уриалга гараасай нэгдэх юмсан гэж хүртэл боддог .Охидод өөр зүйл хэрэгтэй байна. Охидыг и чээдэг багш нар , сургуулийн эмч нар эхлээд мэргэжлийн ур чадварын шалгалт өгдөг болмоор байна. Охидын үзлэг бол хамгийн бү дүүлэг хамгийн ха ргис эрх чөлөөнд ха лддаг үзэгдэл. Ээжүүд охиддоо гоё тэмдэглэл хөтлөх ганцаараа гоё хийцгүүрэх , гоё гоё хобитой болох булантай болгоосой.


Өмсөхийг хүсч байгаа дагахыг хичээж байгаа тэр чиг хандлагыг нь ойлгож хааяа дэмждэг байгаасай. Минй хувьд ээждээ хандаж нууцаа анх удаа зоригтой хэлтэл орой нь аав мэдчихсэн байсан тэр өдрөөс ээжид үнэнээ үргэлж дутуу хэлдэг болсон. Ээждээ ит гэхээс а йдаг . Миний л хүсэл байсан. Энэ нууцыг ээж бид 2л мэддэг байя гэж бодоод итгээд хэлтэл аавд хэлчихсэн байсан. Өсвөр насны биднийг том болтол жоохон л тэвччих ээжүүдээ . Бид ударгүй ухаарна илүү сайн болно.Харин надаас жоохон дүү охидтой ээжүүдэд хэтэрхий төгс охидыг бүтээхийг сурталчилж , дандаа хангалуун баян гос хөөрхөн байх талаар реклам хийдэг сувгуудыг , блогруудыг үзэхээс та тгалзхыг уриалмаар байна.

Бүгд адилхан зо вдог уй лгоогүй учраас өсвөр насныхан амьдралаас уйдаж бна а миа хо рлож байна бас шан тарч байна. Хүүхэд юм чинь ядарна гэж юу байсын гээд олон дүүг нь харуулдаг , өөрөө хүүхэд байж ээж хүн шиг хариуцлага үүрээд дүү нараа зөөдөг асардаг хардаг охид маш их ст рес стэй бас анги дээрээ у уртай нууцлагдмал болчихдог шүү гэж хэлмээ санагдлаа .Би том болоогүй учраас том хүний өмнөөс юм бичээгүй.Би хүүхэд байгаа учраас үе тэнгийнхнийхээ өмнөөс үг хэллээ .Баярлалаа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!