Чойном агсаны бага охин: Ээжтэйгээ хоёулаа эцгийнхээ нэрийг ч дуpcах эpxгvй адлyyлж явсан цаг саяхан.

Чойном агсаны бага охины амьдарлын бэрхшээлийн тухай хамгийн анх Өвөр Монголын иргэн анх мэдэж санаачлага гарган 500 гаруй өвөр Монголын иргэд сэтгэлийн хандив өргөжээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Эдгээр хүмүүс Өвөр Монголын иргэд бөгөөд Азбаяр хэмээх залуу санаачлан 3-дах сайн үйлсын аянаа эхлүүлж багаасаа Чойномын шүлэг найрагт маш дуртай, яруу найрагчийг үнэн сэтгэлээсээ хүндлэн дээдэлж иржээ. Ингээд нэлээд их хэмжээний хандив цугларч тэдгээр Өвөр монголчууд “мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийнхэнд хандсанаар ТВ9 тв-ийн баг хамт олон Чойном агсаны бага охин Мөнхтэмүүлэнтэй очиж уулзахаар болжээ.
Нэвтрүүлгийн багийнхан хандивын мөнгийг хэрхэн зөв зарцуулах тухай зөвлөлдөж Мөнхтэмүүлэнгийн амьдарлыг судлахад тэрбээр Дархан-Уул аймагт хуучин Зөвлөлтийн мэргэжилтнүүд амьдарч байсан актлах хугацаа нь аль хэдийн өнгөрч өмхөрч муудсан ч, ашиглагдсаар байгаа 2 давхар брак байрны нэг өрөөнд амьдардаг байсан байна.
Мөнхтэмүүлэн хуучин ном зардаг бөгөөд, хүмүүст түрээслэн уншуулах ажил эрхэлдэг байгаад ажлаа бизнес болгох зорилгоор банкнаас зээл авсан байна. Гэвч яг зээл авсаны дараа түүний хүү гэнэт хүндээр өвдөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Хүү нь сурлага сайтай шүлэг найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг шилдэг сурагч байсан байна. Ингээд Мөнхтэмүүлэн банкнаас авсан мөнгөө хүүгийнхээ эмчилгээ эм тариа элдэв зүйлд зарцуулсан ч хайртай хүү нь засал авалгүй байсаар ө.ө.д болжээ.
Ингээд хайрт хүүгээ алдсан түүний сэтгэл зүрх өнөөг хүртэл урагдсаар… Хажуугаар нь банкнаас авсан зээл…түүнийг төлж дийлэхгүй амьдрал….ёстой л зовлонг даадаг хүний ёсоор өдөр хоногийг аргацааж суусан байна. Тэрээр хэлэхдээ: -Хэзээ байрыг чинь хураалаа гээд банкнаас орж ирээд битүүмжлэх бол доо гэхээс сүүлийн үед бүтэн нойртой ч хонож чадахаа больсон гэж гунигтай өrүүлж байлаа.
Тэр зээлээ төлсөөр байсан, гэвч үлдэгдэл 4сая гаруй төгрөгийг яаж чадахгүй орхижээ. Түүний амьдрал үнэхээр хүнд байгаа нь нэвтрүүлгийн багийнхан гэрт нь ороход л шууд мэдэгдэж байлаа. Бороотой өдөр Дарханыг зорьсон нэвтрүүлгийн баг Мөнхтэмүүлэнгийн амьдардаг “брак” байрны орц руу ороход л дээрээс дусаал гоожиж өмхөрч муудсан шат, нэгширмэл муухай үнэр, будаг нь халцарч тэр гэх тэмдэггүй болсон хана туурга сэлт…
Гэрт ороход сургуулийн насны 3 хүүхэдтэйгээ угтсан Мөнхтэмүүлэн сандарч тэвдэн суухыг урьж: -Та бүхнийг утсаар яриахаар чинь өнөө маргаашгүй ирэх юм байна гээд тавгийн жаахан чихэр авсан лдаа. Тэгээд ирэхгүй болохоор өөрсдөө идчихсэн хэмээн гэмшиж ичингүйрэх хослуулан хэлэх нь нэгийг бодогдуулмаар…
-Ийнхүү түүнтэй хэсэгхэн хоромд ярилцаад нэвтрүүлгийнхэн дагуулан гарч банкны үлдэгдэл 4 сая төгрөгийг нь төлж барьцаанд тавьсан брак байрных нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрт нь буцаан авч өгч баярлуулахад…
Тэрбээр үнэхээр их баярлаж: – Орон гэртэй минь үлдээсэнд үнэхээр их баярлалаа. Өртэй хүн гэдэг бүтэн инээж ч чаддаггүй. Бүтэн нойртой хонож чадахгүй шаналж. Хүний нүдэнд ч бүтэн харагдаж чаддаггүй юм байна гэж байлаа. Ингээд түүнд хэлэлгүй дагуулан явсаар дараагийн гэнэтийн бэлэг болох “номын мухлаг” нээж бэлтгэсэнээ хүлээлгэн өгчээ.
Аавынх нь буюу Чойном агсаны зургийг дээрээ байршуулан хадсан жижигэвтэр байшинг нэвтрүүлгийн хамт олон хотоос тээвэрлэн авчирч Дархан-Уул аймгийн холбогдох байгууллагаас газрын зөвшөөрлийг авч, байрыг байршуулан, дотоод засал чимэглэлийг бэлэн болгож, тог цахилгаан, дотор монтажыг тус аймгийн холбогдох газруудтай тохирч хамтран шийдэж бэлэн болгожээ.
Ингээд Мөнхтэмүүлэнд уг мухлагийг гардуулсан нь хамгийн сайхан агшин байлаа. Тэрбээр энэхүү гэнэтийн үйл явдалд баярласандаа тулгамдаад сэтгэлээ чөлөөтэй ч илэрхийлж чадахгүй сандарч байгаа нь илт. Баярлалаа гэх үгийг дарин дахин өгүүлэхдээ:
-Би энэ сайхан номын мухлагаа босгыг нь олон хүний хөлд элэгдсэн хүмүүсийн очих дуртай тийм сайхан газар болгоноо хэмээж байлаа.Түүний эцэг нэрт яруу найрагч Чойном саруул ухаан, хурц үг хэллэг, зоригтой зан чанараасаа болж амьдарч байсан тухайн нийгмийнхээ з.о.л.и.о.с болж байсан билээ.
Гэсэнч бууж өгөлгүй хаалттай нийгмийн хаалгыг өшиглөх мэт шүлэг яруу найргаараа ард түмэндээ сэтгэлд нь гэрэл асааж явсаар, баривчлагдан хоригдож, шоронгоос шорон дамжин бие нь өвчилж ид насандаа хорвоогийн мөнх бycыг үзүүлсэн билээ. Тэгэхэд охин Мөнхтэмүүлэн дөнгөж 3 хан настай үлдсэн гэдэг.
Ээжтэйгээ хоёулаа эцгийнхээ нэрийг ч дурсах эрхrүй адлyyлж явсан цаг саяхан. Гэвч өдгөө түүний эцгийг Монголын мянга мянган иргэд хайрлан дурссаар. Түүгээр барахгүй элэг нэгтэй Өвөр Монголын иргэд биднээс илүү сэтгэл чилээн хөөцөлдөж үр хүүхдэд нь ийнхүү тусламжийн гараа сунгаж байгаа нь юутай бахархмаар…
500 гаруй Өвөр Монгол иргэд нэгдэн хандив босгож Чойном агсаны бага охин Мөнхтэмүүлэнгийн банкны зээлийг дарж, үлдсэнээр нь номын мухлаг нээж өглөө шүү дээ.Харин өнөө маргаашаа аргацаах төдий амьдрах Мөнтэмүүлэн маань номын мухлагаа номоор дүүргэх зорилготой, амьдарлаа гэгээлгээр харах урам зоригтой үлдлээ.
Уншигч та ч бас сайхан сэтгэлийн үр шимээр боссон тэрхүү шинэхэн номын мухлагт ном бэлэглэж, өөртөө гэгээн дурсамж нэмээрэй.