Мааниас Илүү Ном Байхгүй!! Маани Тоолох, Тарни Тоолох Гэдэг Нь… Санаж Явахад Илүүдэхгүй.

Маани тоолохын өмнө маанийн утга учрыг бид сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс мааниас илүү ном тарни байдаг гэж бодож байж юуны магад. Тэр буруу бөгөөд Мааниас илүү ном байхгүй юм. Бурханы сургасан бүх номыг тоолбол бүгд нийлээд найман түм дөрвөн мянга байдаг гэдэг.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Энэ бүгдийн багц гүн утга маанийн үсгэнд бүрэн гүйцэд багтсан байдаг юм. Юуны түрүүнд би та бүхэнд маанийн утга учрыг тайлбарлах болно. Дараа нь маань уншихын ач тусыг хэлж өгье. Эцэст нь маанийг хэрхэн унших, маанийн эрдэмд боловсрох тухай заах болно.
Маани тоолох, тарни тоолох гэдэг нь: Учир зүггүй хаалга цонхоо хаагаад харанхуй дотор огт хөдөлгөөнгүй суугаад бясалгахын утга учир бишээ.Өөрийн сэтгэл санааг зөв, эерэг тийш нь өөрчилж төлөвшүүлэхийн нэр. “УМ-МА-НИ-БАД-МЭ-ХУМ” буюу маани хэмээх зургаан үсэгтэй.
Эхний УМ үсэгийн талаар: Ум үсэг нь А, О, М үсгийн нийлбэр юм. Энэ гурван үсэг нь арилсан чанарын талаас Бурхан лагшин, зарлиг, таалал арилаагүй чанарын талаас амьтаны бие хэл сэтгэл гурвыг бэлгэдэж байдаг гэсэн үг. УМ-ын дараа МАНИ гэсэн үг байгаа. МАНИ гэдэг үг нь: үнэт эрдэнэ гэсэн утгатай.
Энэ эрдэнэ нь асрангуй, энэрэнгүй, бодь сэтгэлийг бэлэгдэнэ. БАДМА гэдэг үг нь хоосон чанарыг оносон билэг билгүүний бэлэг тэмдэг. ХУМ гэсэн үг нь өөрчлөх гэсэн утга санаатай үг юм. Жишээлбэл:Муу хүн сайн болж өөрчилөгдөхийг хэлж болно. Саяных бол зөвхөн үгийн тайлбар байлаа. Одоо маанийн утгыг тайлбарлая.
Таны бие,хэл, сэтгэл гурвыг бэлэгдэж байгаа УМ үсэг бол нисваанисын гурван хорт сэтгэлд баригдсан арилаагүй бие, хэл, сэтгэл гэсэн утгыг илэрхийлнэ. МАНИ, БАДМЭ – гээр бэлэгдсэн арга хэмээх бодийн сэтгэл,билэг хэмээх хоосон чанарыг онох оюун ухаан хоёр нийлж арга билгийн зам мөр болж таны ариусаагүй бие, хэл, сэтгэл гурвыг ариуссан Бурханы лагшин, зарлиг,таалалд, хувиргах гэсэн санаа.
Энэ жишээ нь хүний сэтгэлийн буртгийг хоёр арга хэрэглээд шүүж ариутгахыг харуулж байна. Бохир сэтгэл нь ариун сэтгэл дээр буртаг халдсаныг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нисваанисын гурван хор нь таны сэтгэлийн мөн чанарт оршоогүй, нэгдэл чанартай бус юм.
Шалгуур ухааны шастир буюу Бурханы шашны Чойрын номд заахдаа “ Уур хэмээх нисваанисын нэг төрөл зүйл хэрэв сэтгэлтэй салшгүй нэгдмэл байдаг бол бид цаг үргэлж уурлаж байх учиртай” гэж заасан байдаг. Гал байгаа цагт халуун чанар байж л байдаг нь халуун чанарыг галтай салшгүй нэгдмэлийг харуулж байна.