зөвлөгөө

У.Хүрэлсүхийн одоо ярьж байгааг аль 5 жилийн өмнө нь ИТГЭМЭЭРГҮЙ ЮМАА

М.Найданхүү:

“Жил болгон мод таридаг балайрлаа баяр ёслолын байдалтай бид энэ жил дахиад л давтлаа. Ууланд зүгээр ургаж буй модоо ухаж авчраад булаад орхидог хатахаар нь авч хаяад дахиад л шинийг авчраад булдаг гажуудлаасаа бид салахгүй нь ээ.Миний бие бүр жаахан хүүхэд байхаасаа л мод тарихад оролцсон.

Бидний тарисанаар ургасан бол Улаанбаатар маань битүү ногоон ой модон дунд л байж байх байсан. Тэгэхээр бид мод тариж сураагүй, бидний тарисан мод огт ургасангүй. Ургах ч үгүй.Улаанбаатар хотоо моджуулж, цэцэрлэгжүүлье гэвэл мэргэжлийн хүмүүс, компаниудаа л дэмжих хэрэгтэй.

Хортикултурыг (Horticulture) бодит утгаар нь хөгжүүлье! Xавар намар мод таримаар санагдаад байгаа бол нэг мод тарих 20+ мянган төгрөгөө Моджуулах, цэцэрлэгжүүлэх дансандаа хийцгээе! Тэндээс мэрэгжлийн байгууллагууд санхүүжээд мод тарьж, цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэж, харж хандаж, хамгаалж, өсгөж үржүүлж, харж хамгаалах ажлуудыг хариуцах ёстой бүтцэд шилжие.

Тэгвэл үр дүн гарна. Модноос гадна нөгөө нэг сүйтгэл нь уулын болоод гол нугын хар шороон хөрсөө хуулж авчраад хатуурч, талхлагдаж чулуужсан газар асгаж, тарааж, өнгөлөн далдлалт хийдэг ажил юм. Xар шороогоо асгалаа, тараалаа, усаллаа. Үүнийгээ зүлэгжүүлж байна, зүлэгжүүллээ гэж бид ойлгодог. Хэд хоног усалсан болно. Хөрс шороо хатлаа салхинд хийслээ.

Дараа жил давтана. Хайран хөрс, хайран хөдөлмөр, хайран хөрөнгө….Монгол орон ялзмагт хар шороон давхарга, хөрсөөр туйлын нимгэн бүрхүүл, давхарга хөрстэй бүс нутагт оршдог. Бид жил бүрийн хавар хэдэн мянган тонн хар шороон хөрсөө устгаж агаарт цацаж хөрөнгө мөнгөө барж байна. ИЙмэрхүү балайрал, тэнэглэлүүдээ зогсоож мэрэгжлийн байгууллага, компаниудаа санхүүгээр л дэмжих бодлого барих цаг ирлээ.” -2015 он буюу өнөөдрөөс 6 жилийн тэртээ хэлж байжээ.


Харин үүнээс 6 жилийн дараа У.Хүрэлсүх ерөнхийлөгч:

“Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэсэн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!