зөвлөгөө

Х.Баттулга түүнд “Сү.Батболдын оффшор хөрөнгийг олвол 30%-ийг нь өгнө” гэсэн гэв. Тэр хөрөнгө нь

Та бүхэнд дэлхийд алдартай TIME сэтгүүлийн сайт дээр гарсан мэдээллээс хэсэгчлэн орчуулан хүргэж байна. Энэхүү мэдээлэл нь дэлхийн хамгийн алдартай хувийн мөрдөгч Жюльз Кроллын талаар аж.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“… одоогийн байдлаар түүнийг сонирхолыг төрүүлдэг хэрэг бол Монгол улстай холбоотой хэрэг бөгөөд эрх мэдэлтнүүд 250 сая ам.долларыг оффшор бүс рүү гаргасан гэх хэрэг юм. 2017 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм авилгын эсрэг тэмцэхээр амлалт өгсөн ба дараа жил нь Кроллд хандан уг мөнгийг олж буцаан авчрахыг хүсчээ.

Ингэхдээ мөрдөгч болон түүний туслахуудад хандан олж чадсан мөнгөнийхөө 30 хувийг нь авах санал тавьсан байна. Кроллын хувьд уг даалгаврыг зөвхөн мөнгөний төлөө биш харин уг салбарынхаа зорилгыг баталж харуулахыг зорьсондоо авсан гэнэ. “Монгол улсын Авилгатай Тэмцэх Газар үүнийг өөрсдөө дангаар хийж чадах уу? Тэд чадахгүй” хэмээн тэр хэлсэн юм.


АНУ дахь хуулийн байгууллагууд л оффшор банкуудаас хууль бус хөрөнгийг олж авах нөлөөлөл болон хэрхэн хийх аргыг эзэмшдэг. Харин Монгол шиг жижиг улсууд зөвхөн хувийн мөрдөгч нарын туслалцаатайгаар л уг зорилгодоо хүрэх боломжтой хэмээн тайлбарласан юм. “Бид ийм ажлыг маш удаан хийж байна. Тэдэнд ийм хэмжээний мэдлэг туршлага байхгүй” гэжээ.

Бид анх өнгөрсөн 2 сард ярилцах үед Монгол улсын энэ хэрэг Кроллын нэлээн цагийг авч байсан юм. Тэр өөрийн багийн зүгээс Нью-Йоркийн шүүхэд танилцуулсан хэргийн нотлох баритмуудын талаар надад ярьсан. Кроллын зүгээс шүүхэд өгсөн мэдээлэлдээ Монголын албан тушаалтнууд янз бүрийн арга ашиглан оффшор болон бусад компаниудаар хөрөнгөө нуусан талаар ярьжээ.

Уг бичиг баримтанд дурьдсанаар энэ сүлжээ нь Монгол улсын ерөнхий сайд асан С.Батболдтой холбогдож байгаа гэжээ. Түүний нам нь парламентад олонхи юм. Ноён Батболдын зүгээс хуульчдаараа дамжуулан уг хэргийг үгүйсгэж уг яригдаад байгааг хөрөнгө нь С.Батболдынх биш хэмээн үгүйсгэсэн байна.

Түүнийг хувьд уг буруутгалыг үгүйсгэхийн тулд дэлхийн хамгийн алдартай хуулийн фирмүүд болох Gibson, Dunn нарыг хөлсөлсөн бөгөөд тэд Кроллын буруу гэдгийг нотлохоор ажиллаж байна. Би энэ хэргийн талаар мэдээлэл авахаар тэдэнтэй холбогдоход тэд над руу Кроллын ажиллаж буй хэргүүдийн жагсаалтыг явуулсан юм. Хэргүүдийн жагсаалтын хамгийн дээр Вэйнштейний харилцааны хэрэг байлаа.

“Батболд намайг бохир харагдуулахыг оролдож Вэйнштейн рүү чиглүүлж байна” хэмээн тэр хэлжээ. Гэвч тактик нь нөлөөлж байгаа бололтой. Хэдийгээр уг хэрэг нь геополитикийн маш гүнзгий нөлөөтэй хэмээн тайлбарласан боловч Кроллын АНУ дахь хэвлэлийн салбарт холбоотой байдаг хэвлэлүүд Монголын асуудлыг ихэвчлэн үл тоосон байна…”

Эх сурвалж: Time.com

Related Articles

Back to top button
error: Content is protected !!