зөвлөгөө

Жүжигчин О.Амгаланбаатар гуравдахь удаагаа ковид тусчээ.

“Содура” киноны дүрээр олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, хатгаа болон хүндэрсэн байдалтай ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудастаа,

“ХӨСҮТ-д Covid19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов. Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вакцинаа хийлгээрэй” хэмээн бичжээ.

Тэрээр цахим хуудаснаа
“Энэ золигийн ковидыг нь гуравдахиа тусчихлаа. Одоо бараг биеэс минь вакцин гаргаж авах хэмжээнд хүрч байгаа байхаа” хэмээн нийтэлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!