зөвлөгөө

Бүжигчин Бямбаагийн охин Энгүүн аавдаа сэтгэлийн үгээ дайв

ҮДБЭЧ-ын бүжигчин гэхээсээ илүү “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр үзэгч олонд танигдсан жүжигчин М.Бямбаа өнгөрсөн намар нижгэр хурим хийсэн билээ. Анхны хань нь өөрөөс нь нэлээд олон насаар ахимаг, бүжгийн найруулагч эр байсан бөгөөд М.Бямбаа ч том охиныхоо эцгийг ихэд нууцалдаг.

Нэг хэсэг загвар өмсөгч Б.Амгаланбаатартай үерхэж явсан тэрбээр фото моделиор ажиллаж, реклам сурталчилгаанд багагүй тоглож байлаа. Гэвч олны танил хосуудын харилцаа тэгсхийгээд тасарч, бүжигчин бүсгүй маань нэг л өдөр хуримын зараа түгээсэн гэлцдэг. Түүний сонголт нь царайлаг, цагдаа залуу байсан нь ч илэрсэн.Тэгвэл өнөөдөр түүний нөхрийн төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд том охин нь мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр цахим хуудаснаа “Төрсөн өдрийн мэнд хүргэе Ааваа. Тандаа ямар их баярлаж явдаг аа Өнөөдөр л энэ цаас нь дээр буулгах зориг орлоо. Ааваа үргэлж санаа тавьж буруу хийхэд минь толгойг минь илээд зогсоод байдагт тань, хүний хүүхдээс дутаахгүй өсгөж байгаад тань ээжийг минь хайраар дутаахгүй хайрлаж байгаад гэр бүлийнхээ Уул байгаад маш их баярлалаа Ааваа.Үе тэнгийн найз шиг найз шиг үргэлж хөгжилтэй байдагт, араас минь үргэлж халуун дулаан зурвас илгээдэгт гал тогоондоо ахлах тогооч үргэлж байдагт Хийсэн зүйлийн минь алгасалгүй магтаж урамшуулдагт нь маш их талархъя ааваа.

Хүсэл мөрөөдөл зорилго бүрийг минь сонсож зөвлөж байдагт хайр халамжаар дутааж байгаагүйд тань хүнээс гарч болох бүхий л сайхан сэтгэлийг бидэндээ харамгүй урсгадагт тань хэний ч өмнө хамгаалдаг хүч зоригт тань маш их гялайлаа ааваа. Охиныхоо муухай аашинд битгий гомдоорой ааваа. Охин чинь маш их хайртай шүү ааваа гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!