98 настай хос 70 жилийн дараа хуримаа дахин хийжээ

Олон жил хамтран амьдарсан эхнэр, нөхөр хуримын ойгоо тэмдэглэдэг. Өдгөө 98 настай Хятад хосууд харин ойгоо жирийн байдлаар тэмдэглэхийг хүссэнгүй.Харин тэд тэмдэглэлт, онцгой өдар 70 жилийн дараа хоорондоо дахин гэрлэсэн байна. Тэд 1945 онд Чунчин хотод хуримлан дөрвөн хүүхдийн эцэг эх болсон бөгөөд аав ээжийнхээ хуримын ёслолыг хүүхдүүд нь зохион байгуулжээ. “Миний аав ээж хоёр энэ жил 98 нас хүрч байна. Тэд хамтдаа д а й н, х а л д в а р т ө в ч и н дэгдсэн үе гэх мэт асар олон бэрхшээлийг туулан өнгөрүүлсэн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэд минь одоог хүртэл бие биедээ хайртай.Тийм учраас бид аав ээжийнхээ хайр сэтгэлийн баталгаа болсон энэ үйл явдлыг маш сайхан хүлээн авсан.” хэмээн тэдний хамгийн отгон хүү, өдгөө 60 настай Cao Pаngpei CNN мэдээллийн агентлагт ярьжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ: “Тэд их өндөр настай учраас залуу байх үеийнхээ зарим зүйлсийг одоо санахаа больсон. Гэхдээ хоорондоо бичиж байсан захиа, хайрын шүлгүүдээ сайн санадаг” хэмээсэн байна.