Ирэх оноос хүүхдийн мөнгийг 20к болгоно гэв эсэргүүцэж байвал орж саналаа өгөөрэй

Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаанд манай улс 1,2 сая гаруй хүүхдэд тус бүр 100,000 төгрөгний халамж олгож байгаа. Харин эрх оны төсөвт хүүхдийн мөнгийг хуучин хэвээр буюу 20,000 төгрөгөөр тооцож олгож үлдсэн мөнгийг хуримтлал хэлбэрээр олгох зэрэг хувилбаруудын талаар засгийн газар яригдаж эхэлсэн. Судалгаараар: Нийт хүүхдийн мөнгөн халамж авдаг иргэдийн 26% нь 18нас хүртлээ мөнгөө хадгалах хуримтлалтай юм байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Манай улс 2020 оны 3-р сарыг дуустал хүүхдүүддээ мөнгөн хадгаламж хэлбэрээр сар бүр 20,000 төгрөг олгож байсан. Харин цар тахлын улмаас иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 2020 оны 4-р сарын 1 нээс эхлэн хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгон нэмэгдүүлж энэ оныг дуустал олгохоор шийдвэрлэсэн.
Манай улс хүүхдийн мөнгөний жилийн төсөв бол 1,4 их наяд төгрөг төсөвлөсөн байна.
Харин өнгөрсөн долоо хоногт засгийн газрын мэдээлснээр эрх оны төсөвт хүүхдийн мөнгийг хуучин хэвээр буюу 20,000 төгрөгөөр олгохоор төсөвт суулгасан талаар мэдээлсэн гэхдээ энэ цар тахлын үе учраас өрхийн амьжиргаанд эрс нөлөөлөх учраас салбар яамнаас хувилбаруудыг боловсруулаад байна.
Б.Ундрал: Яамны зүгээр бол хэд хэдэн тооцоолол хийж байна. 2022 оны төсөв засгийн газраар ороод их хуралд батлагдана. Тэр болтол Яамны зүгээс өмнө жилтэйгээ адил тодорхой нийт хүүхэд бүртээ тооцоолол хийж 2, 3 тооцоо өргөн барьсан байна.
-Хүүхдийн мөнгө амьдралд хэр хүрэлцээтэй байна. Хэрхэн ашигладаг вэ?
Иргэн: Яг 20,000төгргөөр бол хүрэлцдэггүй. Угаасаа аягуу бага мөнгө. Харин 100,000төгргөөр бол арай гайгүй учир нь ганц ном аваад өгчихнө. Чанартай хоол хүнс авч өгөх. Бас ирээдүйг ийн бодоод жоохон хадгаламж үүсгэмээр байна.
-Ирэх оны төсөвт 20,000 төгрөг бэлэн олгож, 80,000төгрөгийг хуримтлал маягаар олгох шийдвэр яригдаж байна. Энэ талаар юу гэж бодож байна.
Иргэн: Хувь хүний зүгээс бол дэмжиж байна. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод гэхдээ манай боломжгүй айл өрх мэдээж байгаа хүүхдийн мөнгөөр сарын нийт орлогоо төсөвлөдөг айлууд зөндөө байгаа. Тийм учраас судалгаа хийж батлах хэрэгтэй
Иргэн2: Маш зөв бодлого гэж бодож байна. Ер нь алсаа бодвол хүүхдүүдэд маш хэрэгтэй.
Ж.Дэлгэрсайхан: Хүүхдийн мөнгө гэдэг нь халамж юмуу аль эсвэл хөтөлбөр юмуу гэдгээ тодорхойлох. Мэдээж халамж юм бол нийгмийн зорилтот бүлэгт олгогдох болно. Хүүхдийн мөнгөний үндсэн зорилгыг тодорхойлох. Хүүхдийн эрүүл мэнд, боловсролд зориулж байгаа бол тухайн цаг үед олгогдох. Харин ирээдүйн төлөө бол хуримтлал үүсгэх зүйтэй. Миний ойлгосноор хүүхдийн мөнгө өнөөдрийн боловсролд, өнөөдрийн эрүүл мэндийн төлөө, хүүхдийн хүмүүжлийн төлөө олгож байгаа мөнгөн дэвсгэрт юм.