зөвлөгөө

Сүүлийн оочир лимитгүй шатахуун өгж байгаа МОНСУЛЬ нь зөвхөн эдгээр машинуудад…

Шатахууны хомсдол иргэдийг багагүй стресстүүлээд авлаа. Арга ч үгүй биз машин унаагаараа ажил_ амьдралаа зохицуулдаг хүмүүс бие биенээсээ шатахуун хаана өгч байгааг лавлаж, урт дараалал үүсгэн, зарим нэг нь лимит тогтоолоо, үнэ нэмэгдлээ хэмээн уур, бухимдлаа төр засагтаа л гаргаадахсан. Монгол улс 100 хувь импортоор шатахуунаа ОХУ, БНХАУ гээд хоёр хөршөөсөө татан авдаг хараат улс.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

 

Цөөн хэдэн шатахуун борлулдаг газрууд нөөцгүйн улмаас иргэд, борлуулагч компанийн хооронд нилээдгүй маргаан гарсан. Олон компани дундаас “Мон Суль” компани нөөцтэй байсан тулдаа иргэдээс ОНЦ ДҮН авч чадлаа. Учир нь тэдний ТАХИЛТ дахь салбар шатахуун түгээлтээ ямар ч хязгаарлалтгүй дүүргэж өгч байгаа юм байна. Нөөц байгаа бөгөөд Урд, хойд хоёр хөршөөс шатахуун хангах талаар нааштай мэдээ дуулдаж эхлээд байна. Ямартай ч цаашид энэ мэт хүнд асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй бөгөөд МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ШАТАХУУНАА үйлдвэрлэх л зам үлдээд байх шиг.

Монгол Улс өнөөдөр шатахууны дөрөв хоногийн нөөцтэй, төрөөс тогтоосон хязгаарлалтаар ард иргэд шатахуунаа авч, 1990-ээд онд картын бараанд дугаарладаг шигээ дугаарлаж зогсоно, 21-р зуунд. Өнгөрсөн хавраас хойш шатахууны хомсдол үүсэх нь, нөхцөл байдал хүндрэх нь гэсэн дэл сул яриа өрнөж байсан ч өнөөдөр ОХУ-ын талаар шатахуунаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, БНХАУ-аас авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн ч зөөвөрлөх төмөр замгүй хэмээн бид ийм нөхцөлд хүрэв.

Үндсэндээ бид улсаараа ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийнхөө бойкотод оров. Цаашид хэрхэх вэ. БНХАУ-ын тал, ОХУ-ын талтай Засгийн газар бүх түвшинд хэлцэл хийж байгаа ч дөрвөн хоногийн нөөц дуусахаас өмнө амжина гэдэг юу л бол. Яагаад найрамдалт хоёр хөрш маань гэнэтхэн нэг асуудлаар өөр шалтгаантай өнөөдрийн нөхцөл бий болов. Улс төрийн хүрээнд, гадаад харилцааны хүрээнд ч олон тайлбар явж байна. Нэг хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч нь анхны айлчлалаа хоёр хөршөөс эхлээгүйтэй холбож байхад нөгөө хэсэг нь Засгийн газар, зарим яамдын сайд нараас хариуцлага нэхэж байна. Ерөнхий сайд ч шатахууны хомсдол үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг яаралтай дүгнэж, хариуцлага тооцох хүнийг олж ир гэсэн үүрэг өгч.

Гэхдээ энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Салбарын сайд Г.Ёндон уу, Ашигт малтмалын ерөнхий газрын дарга Х.Хэрлэн үү эсвэл зүгээр нэг мэргэжилтэн үү. Шатахууны хомсдол үүсгэсэн буруутныг олж тогтоох ажиллагаа Засгийн газрын, улс төрийн түвшинд эхэлсэн. Гэхдээ тэд жинхэнэ буруутныг олж, хариуцлага тооцож чадах уу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!