КОРОНАВИРУСТЭЙ ТӨСТЭЙ ХАНИАД БҮРТГЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ ҮҮНИЙ ШИНЖ ТЭМДЭГ НЬ..

КОРОНАВИРУСТЭЙ ТӨСТЭЙ ХАНИАД БҮРТГЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
Өрхийн эмнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдээд байна. Учир нь коронавируст халдвартай тун ижил төстэй шинж тэмдэг өгдөг ханиад томуу ихээр бүртгэгдэх болжээ.
Амьсгалын замын халдварт өвчнийг коронавируст халдвараас тестээр л ялгах боломжтой. Гэтэл түргэвчилсэн тест нэг өрхийн эмнэлэгт өдөртөө 25 ширхэг л ирдэг гэдгийг эмч нар ярьж байна.
Өөрөөр хэлбэл, зарим тохиолдол халдварыг ялгаж мэдэхэд хэцүү болж ирснийг хэллээ.
Эх сурвалж: tv5 mongolia
C.O.V.ID-19 тахлын үеэр хөл хорио тогтоож, улсын хил хаагдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон тул хүүхдүүд болон тэдний гэр бүлийн амьдрал шинэ хэв маягт шилжсээр байна.
Коронавирусийн цар хүрээ тархах тусам буруу ташаа мэдээллүүд нэмэгдэв. НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор ажиллаж байна.