Сайхан мэдээ: Бензиний үнэ 500 төгрөгөөр буулгах санал гаргалаа. Дэмжиж байвал шэйр хийж бусаддаа түгээгээрэй.

Уншигч та бүхэндээ бензиний үнийн тaлаар мэдээллийг хүpгэж байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран Төрийн ордонд шатахууны үнийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “ Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй.
Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна.
Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана. Ингэх боломжтой” гэв.
Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ долоодугаар сард 73.85 ам.долларт хүрснээр, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээсэн тул жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүйд хүрчээ.
Төрийн ордонд өнөөдөр УУХҮЯ, АМГТГ, Монголбанк хамтран шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон дээрх мэдээллийг өгсөн юм.
Тэрээр, “Коронавирусний цар тахал эхэлснээр, улс орнууд хөл хорио тавьж, гол шатахуун хэрэглэгч авиа компаниудын үйл ажиллагаа зогссон.
Улмаар зах зээлд илүүдэл газрын тосны бүтээгдэхүүн хуримтлагдаж, 2020 оны нэгдүгээр сараас үнэ унаж эхэлжээ.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард 65.37 ам.доллар байсан газрын тосны үнэ тухайн оны дөрөвдүгээр сар гэхэд 19.49 ам.доллар буюу хамгийн доод түвшиндээ хүрчээ.
Үүнээс хойш жил гаруйн хугацаанд газрын тосны үнэ тогтмол өссөнөөр 2021 оны долоодугаар сард 73.85 ам.долларт хүрсэн” хэмээн мэдээлэв.
Манай улсад 2020 оны нэгдүгээр сард АИ-92 автобензины жижиглэнгийн үнэ 1735 төгрөг байсан бол 2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлийн ханштай уялдуулж 1350 төгрөг болсноор, 2021 оны долоодугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн.
Гэвч энэ хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 19-74 ам.доллар хүртэл буюу 240 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд шатахууны үнэ тогтмол өсөж байсан ч Засгийн газраас хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулах хүртэл шатахууны үнийг тогтвортой барихыг импортлогч аж ахуйн нэгжүүдээс хүссэн гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллийн үеэр тодотголоо.
“Өнөөдөр 100 гаруй шатахуун импортлогч, 30 гаруй жижиглэнгийн худалдаа эрхлэгч компани байна. Газрын тосны зах зээл бол монополь биш, чөлөөт зарчмаар шатахууны үнийг тогтоож байна.
Цаашид найм, есдүгээр сард шатахууны үнийн өсөлт ажиглагдаж байгаа. Энэ бол зах зээлийн зарчим тул хэрэглэгчид ойлгох хэрэгтэй. Газрын тосны салбарт 10 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд бид хоёрдугаар сараас эхлэн алдагдал хүлээсэн ч ажилчдаа цомхотгоогүй, цалин бууруулаагүй.
Мөн технологийн горим шинэчлэх, шинээр шатахуун түгээх станц барих ажил тэг зогссон. Бид банкны бүх төрлийн зээлээр бизнесээ дэмжиж байна.
Алдагдалтай бизнес эрхэлж байгаа тул дараагийн бүтээгдэхүүний захиалга, гадаад худалдан авалтад доголдол гарч, шатахууны хомсдол үүсэх эрсдэл гарсан. Энэ бүх зовлонгоо АМГТГ, УУХҮЯ-нд удаа дараа тавьж, мэдээдэл солилцож байсан.
Гэхдээ бид Засгийн газрын шийдвэр, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдрийг хүртэл алдагдал хүлээсээр ирлээ” хэмээв.
Манай улс одоогоор шатахууны 30 хоногийн нөөцтэй. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн учир тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон байна.
БНХАУ-аас импортлох АИ-95, АИ-98 авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй, чанарын хувьд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байна. Манай улсын урд, хойд хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна.
Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгджээ. Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулснаар дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг хангана.
Одоогийн байдлаар технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу УУХҮЯ, Сангийн яам хамтран Газрын тосны үйлдвэр баригдтал шатахууны үнийг тогтвортой байлгах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Засгийн газар шатахууны нөөцийг нэмэгдүүлэх УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцолж байлаа.