зөвлөгөө

Өдрийн 100 мянгын цалинтай ажилд иргэдийг урьж байна…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар оюутан, сонсогч, цэpгийн aлба хaагч, ажил хайж бyй иpгэдийг ургац хураалтад ажиллуулахаар болсон билээ. Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллах бөгөөд өдрийн 50 мянга болон түүнээс дээш байх аж.

Хамрагдах хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн ирж, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах, мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Дашрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна. Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байгаа аж.

Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.Та ажил хай байгаа бол ургац хураалтад ажиллаж өдрийн 100,000 төгрөг аваарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!