Автомашинаа болин нийтийн тээврээр зорчих иргэдэд сар бүр 1.000.000 олгоно. Мөн автомашингүй байнга нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих иргэдэд сар бүр …

Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байгаа.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна.
Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.
Иймээс манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот тэг зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт Богдхан төмөр замын барилгын ажлын нээлт дээр онцолсон. Тиймээс ч Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна гэсэн тооцоо бий. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм.
Тус хороо хуралдаж, автомашинтай иргэд автомашинаа хэрэглэхээ болин нийтийн тээврээр зорчвол сар бүр сая төгрөг олгох санал гаргажээ. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд энэхүү шийдвэр батлагдвал хамаарах бөгөөд сар бүр сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгогдох юм.