зөвлөгөө

УБ хот хүн амын ачааллаа дийлэхгүй байгаа учир УБ-аас орон нутагруу суурьшин амьдрах иргэдийг орон сууцаар хангана.

Улс орны хөгжлийн явцад гарч ирдэг зайлшгүй нэгэн үзэгдэл нь хотжилт бөгөөд хөгжил, дэвшил, шинэчлэлт гэдэг үгстэй утга нэг ойлгогддог. Бид хотжилтыг хөдөө орон нутгаас шилжин ирэх хүний тоо нэмэгдэх төдийхнөөр ойлгодоггүй харин илүү сайн амьдралын стандарт, илүү боломж гэж хардаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Харин Монгол Улсын хувьд ‘хотжилт’ гэх үзэгдэл яг хэрхэн тодорхойлогдож, ямар үр нөлөөг дагуулж байна вэ? Хотжилт иргэдийн амьдралыг сайжруулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадаж байна уу?

Манай улсын нийт хүн амын 67.2 хувь нь хот суурин газар, үүнээс 45.3 хувь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байна. Тэр дундаа нийслэл хотын нийт хүн амын 95.1 хувь нь төвийн 6 дүүрэгт амьдарч буй юм.

Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын дийлэнх нь төвлөрч буйгаас харахад хотжилт үнэхээр эрчимтэй байна. Харин хотжилтын үр нөлөөг үнэлэхийн тулд түүнийг зөв тодорхойлох, олон талаас нь бодитоор хэмжих нь чухал. Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны үндсэн зорилго нь энэ билээ.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг судалж эхэлсэн 2 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэл хотын хүн ам 4.7 хувь нэмэгдэж 1.8 сая иргэнтэй, 500 мянган өрхтэй болжээ.

Яг энэ асуудлаар саяхан Улаанбаатар хот хөгжлийн корфорацийнхан ийм санал дэвшүүлж буй юм.

“Улаанбаатар хот ачааллаа дийлэхээ больж агаарын бохирдол , замын түгжрэл зэрэг олон асуудалтай нүүр тулаад удаж байна.

Уг асуудлийг шийдэхийн тулд бусад аймаг хотуудаа иргэдийн хэрэгцээт чухал зүйлсээр хангаж Улаанбаатраас иргэдийг гаргах явдал юм. Мөн сайн дураараа Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдийг байр орон сууцаар хангах хэрэгтэй.”

Та дээрхи саналыг дэмжиж байвал сайд Оюун-эрдэнэ гэх мэт өндөр албан тушаалтай хүмүүс унштал уг мэдээг шэйр хийгээрэй.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!