зөвлөгөө

Хайртай эмэгтэйдээ өрөөсөн БӨӨРӨӨ өгсөн ч эхнэрээ болгож…

Mirror-д мэдээлснээр Симон Луис гэдэг африк гаралтай британи эр хайр дурлалынхаа төлөө зүрх сэтгэл, цаг хугацаа бүр өрөөсөн бөөрөө золиосолсон боловч дурлалт эмэгтэй нь энэ бүхний дараа татгалзсан хариу өгчээ. Тэрээр Мэри Эммануэлль гэдэг эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан агаад гэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байжээ.Эмэгтэй ч түүнд их хайртай гэдэг байсан гэнэ. 2015 онд Мэри бөөрний дутагдал гэдэг ө в ч т э й болж эмнэлгийн хяналтанд орж сүүлдээ эмнэлэгт хэвтжээ. Бөөрний аппаратанд орж байхад нь Симон сахиж яг л хүүхэд асарч байгаа юм шиг асардаг байжээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэрээр эмэгтэйг угааж хувцаслаж бие засуулж хооллож сэтгэл санаагаар дэмжиж байсан байна. Эмнэлгээс гарсаны гэртээ авчирч ахин асарч тойгложээ. Мэри В бүлгийн цустай агаад таарах бөөрний донор удтал олдсонгүй. Сүүлдээ бие нь бүр муудахад Симон бөөрний донор нь болохоор шийдэж шинжилгээ өгөхөд яг тохирно гэсэн хариуц гарчээ.Ингээд хайртай эмэгтэйдээ өрөөсөн өгч амийг аварчээ. Энэ бүхний дараа тэд гэрлэнэ гэдэгт Симон итгэлтэй байсан аж. Тэрээр өөрийгөө ирээдүйн эхнэрийнхэ төлөө бүхнийг зориулсан гэдэгтээ итгэлтэй байсан ч гайхалтай нь бөөрөө солиулж аюулт өвчнөөс салсан эмэгтэй саяхан татгалзсан хариу өгсөн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!